Н.Төгсцогт ирэх сард ээлжит тулаанаа хийнэ

МУГТ Н.Төгсцогт мэргэжлийн боксын ринг дэх 10 дахь тулаанаа хийх гэж байна. Тэрбээр ирэх дөрөвдүгээр сард Кубын боксчинтой тулалдахаар болсон талаараа өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Н.Төгсцогтын хувьд мэргэжлийн боксын рингэнд есөн тулаан хийж, наймд нь КО буюу өрсөлдөгчөө нокаутаар ялаад байгаа юм. Тэрбээр хамгийн сүүлд буюу өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Филиппиний боксчин Хармонито Дела Торрегийг оноогоор ялж, ес дэх ялалтаа байгуулсан билээ.

М.Амаржаргал

Эх сурвалж: Medee.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу