Форд компани 2025 онд автомат жолоодлоготой машин худалдаанд гаргана

АНУ-ын алдарт “Форд” компани 2025 он гэхэд өөрөө жолоодох систем бүхий автомат жолоодлоготой машиныг зах зээлд нэвтрүүлэхээ зарлалаа. “Бид одоогийн байдлаар технологийн шинэ боломжууд, хэрэглээнд нэвтрүүлэхэд гарах эрсдэл, нэгж бүтээгдэхүүний зардал зэргийг нарийн судалж байгаа. Тансаг зэрэглэлийн болон энгийн хэрэглээний гэсэн хоёр төрлөөр уг машиныг худалдаанд гаргана” гэж “Форд” компанийн захирал Марк Фийлдс ярьжээ. Хэдийгээр өнгөрөгч наймдугаар сард тус компанийн зүгээс 2021 онд автомат жолоодлоготой машин гаргана гэж мэдэгдэж байсан ч дөрвөн жилээр хойшиллоо. Одоогийн байдлаар үйлдвэрлэлийн явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.

Г.Адъяа

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу