Хоёр бөхөөс допинг илэрлээ

Энэ жилийн наадамд зодоглосон бөхчүүдийн хоёроос нь допингийн төрлийн бодис илэрчээ. Дээрх хоёр бөх допингийн “А” шинжилгээнд бүдэрсэн бөгөөд тэдний “Б” сорьцыг БНСУ руу явуулсан аж. Гэхдээ “Б” сорьцын хариу ирлээ ч эхний А сорьцын шинжилгээний хариунаас зөрсөн тохиолдол цөөн. Допинг хэрэглэсэн дээрх хоёр бөхийн нэрийг Олон улсын допингийн холбооны дүрмийн дагуу зарлах юм. “Б” сорьцын хариу ирэнгүүт допингийн шинжилгээ авсан байгууллага МҮОХ, МҮБХ-нд танилцуулж, дараа нь Баяр наадмын комисст мэдэгдэх үүрэгтэй. Угтаа бол Баяр наадмын комисс хуралдаж, допинг хэрэглэсэн бөхийн нэрсийг зарладаг. Энэ жил 21 шинэ цолтон төрсөн бөгөөд эдгээр бөхчүүдийн хоёроос нь допинг илэрсэн байх магадлалтай аж.
Дээрх бөхчүүд допинг хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн бөхийн барилдах эрхийг зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаагаар хасах, эсвэл цол чимгийг хураана гэж холбогдох хуульд заасан байдаг.

Эх сурвалж http://www.info.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу