“ШИНОБУ ФАЙТ”-ЫН 10 САЯЫН ТӨЛӨӨХ ТУЛААН ЭНЭ САРЫН 17-НД ЭХЭЛНЭ

Шинобу файт 2018 мэргэжлийн кикбоксын шилдгийн шилдгийг шалгаруулдаг тулаан 60 кг-д анх удаа зохион байгуулна.

Тус тулаанд шилдэг 18 тамирчин хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөх бөгөөд шалгарсан аваргыг 10 саяаар урамшуулдаг гэдгээрээ Монголын хамгийн өндөр шагналын сантай шилдэг тулаанчид оролцдог тэмцээн юм.

Тус тулаанууд нэг сар гаруй үргэлжлэх бөгөөд гуравдугаар сарын 17-нд эхний 10 тамирчин, 24-нд үлдсэн тамирчид нь тулалдана. Энэ тулаануудаас шилдэг 8 тамирчин шалгарч үлдэх бөгөөд шилдэг дөрвийг шалгаруулах халз тулаанууд дөрөвдүгээр сарын 7-нд болно.

Харин 10 саяын эзэн болох аваргыг шалгаруулах сүүлийн тулаанууд 14-ний өдөр болно. Энэхүү халз тулаанууд Somang plaza SF clubt өнөөдөр 19 цагт эхлэнэ. Тасалбарын үнэ: 10 мянган төгрөг бөгөөд хүний тоо хязгаартай.

Д.Өлзий

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу