ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ТАМИРЧИД ТИВИЙН АВАРГЫН ТӨЛӨӨ ТОГЛОНО

 БНХАУ-ын Шензен хотод ирэх дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 1-нд  болох 3х3 сагсан бөмбөгийн Ази тивийн АШТ-д Монголын эрэгтэй шигшээ баг оролцоно.

Тэмцээнд эрэгтэй 22, эмэгтэй 18 баг өрсөлдөхөөр бүртгүүлсэн ч хэсэг тус бүрт гурван баг өрсөлдөх бөгөөд 12 баг Азийн АШТ-д хүч сорих юм. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 1-ний байдлаар тивдээ чансаагаар эхний 10-т багтсан багууд оролцох эрхээ авсан бол бусад 12 баг үлдсэн хоёр эрхийн төлөө нэмэлт тоглолт хийх юм.



Монголын шигшээ баг “А” хэсгийг тэргүүлэх бол зохион байгуулагч орон БНХАУ “B” хэсгийг манлайлах юм. Харин бусад хоёр хэсгийг Япон, Казахстаны эрэгтэй баг тэргүүлнэ. Манай сагсчид хэсэгтээ Катар, Тайванийн багтай учраа таарах бөгөөд БНХАУ-ын хэсэгт Киргизстан, Туркменистан, Японы хэсэгт Йордан, Казахстаны хамт Шинэ Зеланд багтжээ.

Д.Өлзий
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу