Ц.Цогзолмаа гишүүн нөхөр Ч.Саранжаваа Эрчим хүчний яамны ТБНД-д зүтгүүлж байна

Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар нэр бүхий яамдын ТНБД нарыг томилно гэсэн хүлээлттэй байна. Яамдын ТНБД нарын нэр эхнээсээ тодорхой болж буй. Төрийн нарийн бичгээр томилогдохоор яригдаж буй хүмүүсийн нэр дотор УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн нөхөр Ч.Саранжавын нэр явж байна. МАН-аас Ч.Саранжавыг Эрчим хүчний яамны ТНБД-аар сонгохоор яригдаж байгаа аж. Ц.Цогзолмаа гишүүн МАН-ын хотын фракци буюу М.Энхболдын ойрын хүн гэгддэг. Энэ утгаара нөхрөө Эрчим хүчний яамны ТНБД-д зүтгүүлж байгаа бололтой. 

Ч.Саранжав өмнө нь Түлш, эрчим хүчний яаманд /2007 он/Түлш, эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга хийж байсан. Улмаар 2012 онд УБЦТС төрийн өмчит хувцаат компанийн захирал хийж байсан удаатай. Тэрээр тус байгууллагыг тэргүүлж байх үед нь МХЕГ-аас зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж буй ШТС-уудын цахилгааныг хязгаарлах тухай мэдэгдлийг УБЦТС компанид хүргүүлсэн ч арга хэмжээ авагдахгүй байгаатай нь холбогдуулж, Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл ажлаас нь чөлөөлөхийг үүрэгдсэн байдаг. 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу