Жүдо бөхийн холбооны Их хурал эхэллээ

Монголын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн хурал наймдугаар сарын 27-нд болж, хурлаас холбооны ээлжит Их хурлыг зарласан.

Тов ёсоор холбооны Их хурал өнөөдөр МҮОХ-ны байранд болж байгаа бөгөөд 10.00 цагаас эхэллээ.

Их хуралд Улаанбаатар хот болон бүх аймгуудын жүдо бөхийн салбар, холбооны гишүүд, жүдо бөхийн клубын төлөөлөл, тамирчин, дасгалжуулагчид оролцож байна. Монголын жүдо бөхийн холбооны их хурлаар холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, Төлөөлөн удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгоно.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу