Үнсэлтийн гайхамшиг ...

Удаан хугацааны туршид явуулсан судалгааны явцад хайртай хүнийхээ үнсэх үеэр юу ч тохиолдож болох нь тогтоогдсон ажээ. Нүүр амны булчин хөдөлгөөнд орохоос гадна даралт аюултайгаар нэмэгдэж магад гэнэ.
  • Үрчлээнээс хамгаалах дасгал: Үнсэлт болгонд нүүрний 29 булчин оролцдог байна. Эдгээр нь ажиллагаанд орсноор үрчлээнээс сэргийлэх боломжтой юм.
  • Эрдэс давс: Тачаангуй үнсэлтийн үеэр эрүүл мэндэд сайн шингэнүүдийн солилцол явагддаг. Тэдгээр шингэнүүд нь элдэв өвчний эсрэг үйлчилгээтэй юм.
  • Нээлттэй болон аньсан нүд: Хүмүүсийн 66 % нь үнсэлцэхдээ нүдээ аньдаг байна. Ингэснээр илүү романтик байдал үүсгэдэг гэж тэдүүнийгээ тайлбарладаг. Бусад нь ямар үр дүнд хүрж байгаагаа харахыг хүсдэг. Ийм хүмүүс өөртөө итгэл муутай байдаг аж. Гэрлэхээс өмнө үнсэлцсэн тоо: Америк эмэгтэй нөхөрт гарахаасаа өмнө 80 удаа үнсэлцсэн байдаг.
  • Илчлэг: Богинохон үнсэлтийн үеэр 2-3 калори устдаг байна.
  • Мэдрэмж: Хүний уруул нь хуруунуудаас 200 дахин их мэдрэмтгий аж. Амьдралын насыг уртасгана: Өглөө бүр ажилдаа явахдаа эхнэрээ үнсдэг эрчүүд энэ сайхан уламжлалаас татгалздаг нөхрүүдийг бодвол 5 жил илүү насладаг.
  • Даралт: 1,5 минут үргэлжлэх үнсэлтийн үеэр даралт ихсэж, цусан дахь дааврын хэмжээ нэмэгддэг байна.
  • Франц үнсэлт: Уруул, хэл оролцсон энэхүү гүн гүнзгий үнсэлтийг Францын хосууд “Сэтгэлийн хосууд” гэж нэрлэдэг. Эскимосчууд ч мөн үнсэлцдэг. Тэд зүгээр л хамраараа үрэлцдэг гэдэг нь худлаа. Тэд бидний адил үнсэлцэж, нэг нэгнийгээ үнэрлэн, үлээж, дараа нь хамраараа үрэлцдэг аж.

Эх сурвалж: Zone.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу