АНХААР: БНСУ-г зорих монголчуудын ачааг шалгаж, хүнсний бүтээгдэхүүнийг нь хурааж байна гэв

БНСУ руу зорчих иргэдийн анхааралд хүргэх нэгэн мэдээлэл байна. “Солонгос улс дахь монголчууд” фейсбүүк группт нэгэн залуугийн анхааруулга болгох үүднээс оруулсан постыг гэрэл зургийнх нь хамт та бүхэнд хүргэе. Уг постыг өнөөдөр 11:00 цагийн үед нийтэлсэн юм.

О.Тэмүүлэн гэх нэртэй фейсбүүк хэрэглэгч тэрээр “Солонгосруу зорчих нутаг нэгтнүүд минээ. Урьд шөнө Korean Air-аар ирсэн 150 гаруй монголчуудыг бүгдэд нь номeр тараагаад 3 цаг гаруй оочeрлуулж байгаад бүх хүний чeмодан савыг нэг нэгэнгүй үзэж шалгаж байна. Шүлхий юм уу, эсвэл eр нь л манайхныг шалгаж байгаа юм уу мэдэхгүй. Бусад онгоцныхон зүгээр л гараад л.

Тамхи, тариа, хиам, борц, боорцог еэвэн гээд л хуй хураагаад дээр нь хил зөрчигч гэсэн юман дээр гарын үсэг зуруулаад байх шиг бна. Хүмүүс утсаар яриад л чиний захисан юмыг хураалгах нээ ….тэр боодолтой юманд чинь юу байсын…. өлбөрч үхэх гэж байгаа биш дэмий юм авч ирсийн гэх мэт яриа энэ тэнд гүй. Ийм шалгалтуул ганц өнөөдөр биш байгаа бололтой. Тиймд өөртөө болон өрөөлд төвөг учруулахгүй сайхан аялцгаагаарай” гэжээ.

Монгол улсын 11 аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсан тухай мэдээллээс үүдэн БНСУ-ын хил дээр ийм арга хэмжээ авсан байхыг магадлалтай. Ямартаа ч ид холбогдох байгууллагаас яагаад ийм арга хэмжээ авах болсон талаар лавлан эргэн мэдээлэх болно.

Эх сурвалж: Eagle.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу