ХҮҮХДҮҮДДЭЭ БАЙНГА АНХААРАЛ ХАНДУУЛАХЫГ САНУУЛАВ

 Хүүхдээ тоглож байхад  хараа, сэрэмжээ бүү салга гэж ЦЕГ"аас сэрэмжлүүлэн анхааруулж байна. Учир нь эцэг, эхийн анхаарал болгоомжгүйн улмаас тогоотой халуун хоолонд унаж түлэгдсэн бяцхан хүү гэмтэл, шархаа даалгүй нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
  
Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд оршин суух хаягтай, 1 нас 6 сартай, эрэгтэй Т нь энэ сарын 11-ний өдөр гэртээ тоглож байхдаа буцалж буй тогоотой хоол руу унаж түлэгдэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд очин боолт хийлгээд гэрээр эмчлүүлж байжээ. Гэтэл өчигдөр хүүгийн бие муудаж Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирэх үедээ нас барсан аж. Уг хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Эцэг, эх, асран хамгаалагч, тухайн цаг мөчид балчир хүүхдийг харж хандаж байсан хэн нэгний хайнга, анзааргагүй, хариуцлагагүй үйлдлээс болж бяцхан хүү  амь насаараа хохирч байна. Бяцхан хүү, охиноо хайхралгүй орхисон хором бүхэнд тэд эрсдэлтэй тулж буйг анхааруулав. Хүүхэд дэргэд чинь тоглож байгаа ч хараа бүү салга хэмээн ЦЕГ-аас сануулж байна.

Ж.Батсайхан
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу