“ЭТҮГЭН ЭНТРЕПРЕНЁР” ХӨТӨЛБӨРИЙН ШИЛДЭГ БАГУУД САНХҮҮЖИЛТЭЭ АВЛАА

“Этүгэн энтрепренёр” оюутны гарааны бизнес хөтөлбөрийн шилдэг багууд 2 сая, 1 сая, 500 мянган төгрөгийн эзэн болов.

Этүгэн их сургууль, Старт-ап Маркетинг Спэйс төвтэй хамтран зохион байгуулсан “Этүгэн энтрепренёр” оюутны гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийн эхний элсэлтийн шүүгчийн шатны шалгаруулалт явагдаж сургалтанд хамрагдсан 10 баг тус бүр 3 минутын хугацаанд бизнес санаагаа танилцуулж, шүүгчдийн асуултанд хариулан хоорондоо өрсөлдсөн байна. Ингээд нийт 6 шүүгчийн нийлбэр дүнгээр дараах багууд өөрсдийн старт-ап санагаа хөгжүүлэх санхүүжилтийн эздээр тодорлоо.


1-р байр: Био Хондро баг – Бод малын мөгөөрсөөр үе мөчний өвчин намдаах бэлдмэл гаргах төсөл, 2.000.000 сая төгрөгийн гарааны санхүүжилт

2-р байр: Донаман баг – Уламжлалт эм бэлдмэлээр хийсэн хамрын дусаалга төсөл, 1.000.000 төгрөгний гарааны санхүүжилт


3-р байр: Нэгүн – Эмчлүүлэгчийн хувцас төсөл, MPR баг – Этүгэн брэнд сторе төслөөрөө тус тус 500.000 төгрөгийн гарааны санхүүжилт тус тус авахаар боллоо.



Мөн энтрепренёр, гарааны бизнес, инновацийн 32 цагийн сургалтанд хамрагдсан бүх оюутан залуус Сертификатаа гардан авлаа. Шилдэг, шинийг санаачлагч багуудын дунд өрсөлдөөн тун ширүүн болсон шалгаруулалтыг улам сонирхолтой болгожээ.

Д.Өлзии
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу