"ЭРДЭНЭТ"-Д ШАХАА ХИЙСЭН ГЭХ С.АНХБАЯРЫГ СААТУУЛЖЭЭ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц нарын маргаан дунд нэр нь дурдагдаад байсан  С.Анхбаярыг саатуулсан байна. 

"Эрдэнэт үйлдвэр"-т 42 сая ам.долларын шахаа хийсэн хэмээн Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц мэдээлж байсан бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж  "С.Анхбаяр гэж нөхөр миний багшийн хүүхэд. Намайг тагнахын тулд С.Анхбаяр дээр ажиллагаа хийсэн. Бүтэн жил тагнасан шүү" гэж мэдээлсэн. Эдгээр  асуудлыг тодотгох үүднээс Авлигатай тэмцэх газар болон Улсын ерөнхий прокурорын газарт мэдээлэл хүргүүлсэн мэдээ гарч байсан.  Тэгвэл С.Анхбаярыг шалгахаар  саатуулжээ.
 

Ж.Батсайхан

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу