МАХН-ЫН ДҮРЭМ, МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ ОРУУЛСАН ӨӨРЧЛӨЛТИЙГ БҮРТГҮҮЛЭХЭЭС ТАТГАЛЗАВ

МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай Н.Энхбаяр нарын хүсэлтийг Дээд шүүх өнөөдөр авч  хэлэлцлээ.
 
Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд тус намын дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байна хэмээн үзсэн байна. Иймд тус намын дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулсан өөрчлөлтийг бүртгэхээс татгалзжээ.
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу