Б.ЧОЙЖИЛСҮРЭН ГИШҮҮН АЙМГИЙНХАА БҮХ СУМДАД АЖИЛЛАЛАА

 

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн энэ сарын 1-ээс эхлэн аймгийн 19 суманд ажиллаж, намрын чуулганы хугацаанд хэлэлцэн баталсан хууль тогтоомж, улс орны эдийн засаг, төсөв санхүүгийн өнөөгийн байдал, УИХ болон Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээ мэдээллийг ард иргэдэд өгч, тэдний сонирхсон асуултад хариу өгч, саналыг нь сонслоо.
Тэрбээр хамгийн сүүлд аймгийн төв болох Улаангом суманд өчигдөр ажиллалаа. Бөхийн өргөөнд болсон уг уулзалтад бараг 2000 гаруй иргэд хүрэлцэн ирсэн байв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Увс аймагт хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар мөн танилцуулсан юм. УИХ-ын гишүүний уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Э.Баатарсан нар оролцож, 2017 онд Увс аймагт хийгдсэн томоохон ажлууд, төсөл хөтөлбөрийн талаар болон аймаг орон нутгийн цаг үеийн ажлын талаар танилцууллаа. Ард иргэдийн хувьд малчдын тэтгэвэр тогтоолт, цалин, тэтгэврийн нэмэгдэл, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, цэцэрлэг, эмнэлгийн тоог нэмэгдүүлэх талаар ихэвчлэн асууж сонирхож байлаа.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн аймгийнхаа бүх сумдад очиж ажиллан, ард иргэдийн санал сэтгэгдлийг сонсож байгаа нь талархууштай байна хэмээн иргэд энэ үеэр онцолж байв.
Б.Батхүү
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу