Н.Цэрэнбат сайд Туркийн мөнгө угаагчтай хуйвалдсан уу?

БОАЖЯ- ны сайд Цэрэнбат 3 сарын 4 -8 нд Герман улсын олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд яаран оролцоод Турк улсын зүг хүлгийн жолоо залсан байна. Учир юун гэвэл Турк улсын " Шикар саффари" компаны захирал Каан гэгчтэй уулзаж Монголын бүх ангийн лиценцийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдах нэрээр манай улсын 2 компаний нэр дээр Туркийн компань бүх ангийн лиценийг авч дэлхийн зах зээлд борлуулах талаар санал солилцож , лиценз зарах журамтай танилцсан сураг байна. Каан гэгч нь спорт агнуурын аялал жуулчлалын халхавчин дор тус улс дахь Турк сургуулиудын захиргаатай нууцаар уулзаж мөнгө угаадаг гэсэн хардлага нийгэмд байгаа юм. Асуудал хариуцсан сайд маань аялал жуулчлалын талаар А үсэг ч мэдэхгүй гэж үү. Спорт агнуурын аялал жуулчлал бол тусгай сонирхолын аялал жуулчлалын өвөг эцэг бөгөөл байгаль хамгаалах тэргүүний арга хэмээн олон улсад хүлээн зөвшөөрсөн байдаг. Хэрэглэгч нь хамгаалагч байна гэсэн алтан зарчмын дагуу аялал жуулчлалын компаниуд , нутгийн иргэдээс бүрдсэн байгаль хамгаалах нөхөрлөлүүдтэй хамтран хөгшөрсөн ганц нэг анг тусгай зөвшөөрлөөр гадаадын анчинд агнуулж орлогоор нь хулгайн анчидтай тэмцэж , биотехникийн арга хэмжээ байнга авхын зэрэгцээ , хяналт мониторинг хййдэг байгаль хамгаалах үйл ажиллагаа билээ.

Энэ өвлийн зуднаар зарим газар ан гөрөө цангаж , зарим газар цас зуданд ан амьтан үхэж байхад Цэрэнбат сайд мэдсэн ч мэдээгүй дүр эсгэн , ангүй газар гадаадын анчнаар ан хийлгэнэ гэж тушаал гаргахаас хэтэрсэнгүй. Тэр тусмаа ангийн лиуенцийг дуудлагаар зардаг дэлхийн цорын ганц орон болох Турк улсын муу туршлагыг судлахаар цаг , мөнгө заран байж зочилсон нь харамсмаар. Турк улсаас дөрөө мултлангаа хэвлэлийн бага хурал зарлаж ангийн лиценцийг дуудлагаар зарна. Журам боловсруулж бн хэмээн мэдэгдэв. Спорт агнуурын аялал жуулчлалыг байгаль хамгаалах арга гэж ойлгохын оронд гадаадын компаньд муу аргаар мөнгө босгох хэрэгсэл гэж ойлгосон нь харамсалтай.дотоодын жуулчны компаниуд , ангийн отог , байгаль хамгаалах 70 гаруй нөхөрлөлүүдийн бизнессийг булаач авч дарамталах нь Хүрэлсүхийн засгийн газрын эсрэг , нэр хүндийг нь унагаах зорилготой хэг нэгэн хүний даалгавар гэлтэй. Өшөө олон ноцтой мэдээ ирсээр байгааг үргэлжлүүлэх болно

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу