Цэнхэр үст Цэрэнг шүүх хурал болно

Боловсролын Яамны Стратеги Бодлого боловсруулах газрын дарга Б.Насанбаярын нэхэмжлэлтэй иргэн Э.Цэрэндолгорыг хариуцагчаар татсан шүүх хурал маргааш өглөө 09.00 цагт болно. Тодруулбал, Б.Насанбаяр нь өнгөрсөн хавар өөрийнх нэр төрд санаатай халдаж гүтгэсэн иргэдийг шүүхэд өгнө хэмээн мэдэгдэж байсан удаатай.
Мүүний шашиныг Монголд дэлгэрүүлсэн гол буруутан нь Б.Насанбаяр дарга гэж мэдээлсэн тул иргэн Э.Цэрэндолгорыг шүүхэд өгсөн байгаа юм. Тэгвэл Б.Насанбаяр иргэн Э.Цэрэндoлгoрын эсрэг 860 гаруй хуудас баримт ирүүлсэн ба өөрийгөө улс төрийн зохион байгуулалттай хэргийн хохирогч болсон хэмээн ярилцлага өгчээ.
Цэнхэр үст Э.Цэрэн өөрийн цахим хуудсандаа “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Газар, Хууль Зүйн яаманд ирсэн бүх мэдээллээр, мөн олон тооны гэрчүүд гэрчилж баталсаар байхад Б.Насанбаяр нь сонгуультай холбоотойгоор намайг гүтгэсэн хэмээн илтэд худал цуу тарааж, иргэн Э.Цэрэндoлгoрын эсрэг гүтгэлэг хийсээр байгаа. Тэрбээр ажлаа хийсээр байгаа болно. Ард нь том нам, улс төр бүлэглэл, фракци, хөрөнгө мөнгө хуульчид үйлчилдэг байж болно. Гэхдээ үнэнд гүйцэгдэх өдөр ирж л таараа” гэж бичжээ. Ийнхүү маргааш хэн нь хэнийхээ нэр төрд халдаж, худал үнэнээр гүтгэснийг иргэний шүүх дэнслэхээр болжээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу