Хурууны хээ танигчтай хулгана бүтээнэ

Олон улсад ухаалаг гар утас үйлдвэрлэлтээрээ зах зээлд тэргүүлэгчидтэй хүчтэй өрсөлдөж байгаа Хятадын Шиаоми компани шинэ төрлийн бүтээл бий болгохоор зорин ажиллаж байна.

Өнөө цагт бидний хэрэглэдэг бүхий технологийн дэвшлүүд хурууны хээ мэдрэгчтэй болж байна. Тэгвэл Шиаоми компани компьютерийн хулганыг хурууны хээ уншигч мэдрэгчтэй болгохоор ажиллаж байгаа юм байна.

Хүмүүсийн эдэлж хэрэглэж байгаа цахилгаан хэрэгсэл, техник тоног төхөөрөмж бараг бүхэлдээ шинэчлэгдэн өөрчлөгдсөөр байна. Хэрэглэгчдийн хамгийн ихээр хүсдэг зүйл бол зөвшөөрөлгүйгээр тэдний өмчид хүрэх явдлыг хязгаарлах байдаг. Үүнийг хамгаалалтын маш сайн программаар хангах шаардлагатай. Харин өнөөдөр хурууны хээ уншигч систем энэ бүгдийг шийдэх гарц нь болж өгч байгаа юм. Шиаоми компани “фингер” нэртэй хулганаа ухаалаг хэмээн онцолж байна.

Ингэснээр хэрэглэгчийн бүхий л мэдээлэл маш сайн хамгаалагдана. Нэг ёсондоо компьютер хамгаалагдана гэсэн үг. Энэ технологийг бий болгохын тулд Бээжин хотноо төвтэй Динг Динг Инновейшн компани ажиллаж байгаа юм. Тодруулбал шинэ загварын хулгана 1600 ди-пи-ай бүхий зөвшөөрөлтэй өндөр хүчин чадлын мэдрэгчтэй системээр хангагдаж өгнө. Энэ технологи энэ оны 4-р сарын 15-наас эхэлж худалдаанд гарч эхэлнэ.

Захиалагчдын гарт 199 юань буюу ойролцоогоор 31 ам.доллараар хүрч очно. Үүнийг Шиаоми Юүпин цахим сайтаар дамжуулан худалдан авалт хийж болох юм байна.

Эх сурвалж: MNB.mn
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу