ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ СУРАГЧДЫН БИЕИЙН ТАМИРЫН ХИЧЭЭЛИЙГ ЧАНАРЖУУЛНА

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газраас “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн биеийн тамирын хичээлийн арга зүйг сайжруулах нь” сэдэвт сургалт гуравдугаар сарын 23-нд болно.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны IY давхрын хурлын танхимд зохион байгуулах уг сургалтад нийслэлийн тусгай 25, 29, 55, 63, 70, 116 дугаар сургуулиудын бага ангийн сургалтын менежер, эмчилгээний болон биеийн тамирын багш нар оролцоно. Мөн Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй зэрэг дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагуудын биеийн тамирын асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдах юм.

Д.Өлзий

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу