Огт хэрэглэж болохгүй хамгийн муу найман хүнс

Хүний бие эрүүл байх нь хоололттой салшгүй холбоотой. Тэгвэл бид та бүхэнд хамгийн муу найман хүнсийг танилцуулж байна. 

Масло
Маслонд маш их өөх тос агуулагддаг. Тэр өөх тос нь ургамлын гаралтай биш учраас цусыг өтгөрүүлж, цусны эргэлтийг удаашруулдаг.

Маргарин
Маслоноос ч илүү хортой хүнс бол энэ. Маргаринд маш их хэмжээний ханаагүй тос бий. Энэ нь холестролын хэмжээг ихэсгэж, судасны ханыг гэмтээдэг юм.

Шарсан зайдас
Зайдас өөрөө маш эрүүл бус хүнс юм. Дээр нь хөөсөн цагаан гурилаар бүрээд шарна гэхээр яавч эрүүл сонсогдохгүй байгаа биз дээ. Ямар ч эрүүл орцгүй энэ хүнсийг аль болох идэхээс зайлсхийж байгаарай.




Шарсан төмс
Төмс өөртөө маш бага калори агуулдаг. Харин түүнийг шарснаар бүх тосны хүчлийг шингээж, калорийн түвшинг нь өндөр болгож өсгөдөг юм. Ялангуяа тосонд шарсан төмс бол өөх тосны ундарга л гэсэн үг. Дээр нь бас давстай шүү дээ. Нэг таваг шарсан төмс ойролцоогоор 450-аас ч илүү хэмжээний калори агуулдаг.

Бэлэн гоймон
Нэг бэлэн гоймонд 3000мг давс агуулагддаг. Харин хүний өдөрт авах давсны хэмжээ хагийн ихдээ 2400мг байдаг. Мөн энэ бүтээгдэхүүний гоймонг шарж бэлтгэдэг бөгөөд энэ үед хэрэгцээгүй өөх тос хуримтлагддаг.

Лаазласан шош, вандуй, буурцаг
Салхинд гарах, амралтанд явах бас оройн хоолны ширээн дээр ч цөөнгүй харагддаг лаазласан бүтээгдэхүүн нь давсны агууламж маш өндөртэй. Мөн дундаж хэмжээтэй лаазласан бүтээгдэхүүнд 14гр чихэр агуулагддаг нь хүний өдөрт авах ёстой чихрийн хэмжээнээс илүү байгаа юм. Түүгээр ч зогсохгүй, 1000мг-аас ч илүү давсны найрлагатай байдаг.



Цагаан талх
Эрдэмтдийн судалгаагаар цагаан талхыг хүнсэндээ ихээр хэрэглэдэг хүн, хэрэглэдэггүй хүнтэй харьцуулахад бөөрний хорт хавдар, бөөрний дутагдалтай болох магадлал хоёр дахин их байдаг байна.

Майонез
Энэ бүтээгдэхүүнд хэрэгцээгүй өөх тос маш ихээр агуулагддаг. Майонезоос илүү салатандаа оливийн тос, жимстэй тараг зэргийг л ашиглаж байгаарай.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу