ГАДААДЫН САЙТУУДАД МОНГОЛ ОХИДЫГ ДОРОМЖИЛЖ, СЕКС АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ СУРТАЛЧИЛЖ БАЙНА

Манай эртний мэргэд “Охид ариун бол цус ариун” хэмээн сургаж ирсэн билээ. Өвгөдийн хэлсэн үгийг бид өнөөг хүртэл эрхэмлэж ирсэн боловч монгол охидын нэр хүндийг бохир бизнес баллаж байна. Харамсалтай нь, “биеэ үнэлэх” хэмээх бохир бизнесийн хар давалгаанд монгол охид өртөж, гадаадын сайтуудад секс аялал жуулчлалыг сурталчлах боллоо. Тухайлбал, “Life around Asia” сайтад нэгэн нийтлэл тавигдсаныг дор сийрүүлэн хүргэе.

Монгол дахь секс аялал жуучлал: Гадаадынханд аюултай юу?

Хэрэв та Монгол дахь секс аялалыг сонирхож буй гадаадын иргэн бол зөв газраа сонгосон байна. Бид биеэ үнэлэлтийг сурталчлах гэсэнгүй. Зүгээр л, хөгжил буурай энэ улсад секси монгол охидтой яаж хайр дурлалын харилцаа үүсгэх талаар ярилцана. Энэ бол маш амархан. Монгол охидыг Барууны эрчүүдтэй болзоонд явахыг ятгахад Тайланд, Филиппинчүүд эмэгтэйчүүд шиг хэцүү зүйл огт байхгүй. Гагцхүү, Барууны эрчүүдтэй хамт яваа охидыг монгол залуус жигшиж, зэвүүцдэг. Үнэндээ, Чингисийн үр хойч жаахан түрэмгий зантай л даа. Бүр согтуу, танхай залуучуудтай зодолдох ч хэрэг гарна гээч. Тэгэхээр дараах зөвлөгөөг дагана уу?

Монгол охидтой секс хийнгээ яаж аюулгүй байдлаа хангах вэ?

-Шөнийн цэнгээний газар үнсэлцэж болохгүй. Гудамжинд хөтлөлцөж болохгүй. Болзоонд явахдаа эргэн тойрноо сайтар ажигла.

-Нэг шөнийн цэнгээний газраар байнга эргэлдэж болохгүй. Гадаадынхан долоо хоногт гэхэд 3-5 монгол охин сольж явах нь бий. Тэгэхээр охидыг өөр өөр газруудаар дагуулж явахгүй бол монгол залуусын дургүйг хүргэж мэднэ.

-Монголчууд архийг их хэмжээгээр уух дуртай. Тэд согтсон үедээ зодолдож, маргалдах нь энгийн үзэгдэл юм. Тэгэхээр Монголд байх хугацаанд хэт согтож болохгүй.

-Шөнийн цагаар ганцаараа гадуур явж болохгүй. Ингэснээр та хэдэн ч охидтой зугаацаж болох бөгөөд Монгол дахь сексийн адил явдал тань ямар ч асуудалгүй байх болно.

-Охидыг дээд зэргээр хүндэл. Жентльмэн шиг байж чадвал Монголд секс хийхэд таатай байх болно.

Эцэст нь хэлэхэд, монгол эмэгтэйчүүд Азиуд дундаа хамгийн доогуур үнэлгээтэй. Гэсэн ч эндхийн секси шувуухайнууд надад онцгой сэтгэгдэл төрүүлсэн шүү. Азиуд дундаа бие хаа сайтай Улаанбаатарын охид танд таалагдах нь лавтай. Монгол охидтой онлайнаар танилцах вэб сайтад зочилно уу.

Гадаад мэдээний линк Энд

 

 

 

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу