Асашёорү Дагвадоржийн бие хамгаалагч хүн бууджээ

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар болон түүний дүү сумогийн 68 дахь Их аварга Асашёорү Дагвадоржийн гэгддэг "Royal difenc" хамгаалалтын албаны дарга Б ажилчин руугаа хоёр удаа буудсан хэрэг энэ сарын 4-нд циркийн хажуу талд байрладаг "Рояал" плазад гарчээ.

Тодруулбал, Асашёорү Д.Дагвадоржийн бие хамгаалагч гэх Б ажилчидтайгаа согтуу уулзаж, агсарсан байна. Улмаар өмнө нь санасан ямар ч өс хонзонгийн сэдэлт байхгүй Э гэх залуу руу дайрч давшлан зугтахад нь араас нь "калибр" маркийн байлдааны гар буугаар хоёр удаа буудсан байна. Ингээд зогссонгүй хохирогч Э-ийн толгойд буу тулган буудах гэж оролдсон боловч азаар буу нь гацаад сум тавиагүй аж. Энэ үеэр тэнд хамт байсан хамгаалалтын албаны ажилчид Б -г болиулах гэж ноцолдсоны эцэст хүний амь эрсдээгүй гэнэ. Хохирогч Э гэгч нь одоогоор Г.Батбаяр өмгөөлөгчид хандаад байгаа юм байна. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд одоогоор хэргийн газарт үзлэг хийгдэж байгаа гэнэ.

Асашёорү Дагвадоржийн бие хамгаалагч гэх Б аваргын арван жилийн нэг ангийн хүүхэд бөгөөд өмнө нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагчаар ажиллаж байсан аж.

 

 

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу