ААН-үүд 850 тэрбум төгрөгийн алдагдал амсчээ

Гадаад валютын нөөц энэ оны зургадугаар сарын байдлаар 1 тэрбум 296.6 сая ам.долларт хүрсэн байна. Гэвч бодит байдал дээр гадаад валютын нөөцгүй болсон талаар шинээр томилогдсон Монголбанкны удирдлагууд мэдэгдсэн бөгөөд түүний энэхүү мэдэгдэл долларын ханш өсөхөд нөлөөлсөн гэж буруутгах хүмүүс ч бий.

Төгрөгийн ханш огцом унаж байгаагийн үндсэн шалтгаан нь экспортын орлого багасч, хөрөнгө оруулалт хасах гарсан, түүнчлэн валютын нөөц шавхагдсантай холбоотой гэж эдийн засагчид тайлбарладаг. Төгрөгийн ханш гол худалдааны валютуудын эсрэг өнгөрсөн 4 жилийн хугацаанд 58 хүртэлх хувиар суларсан бөгөөд ялангуяа валютын зээлтэй иргэд ААН-үүд ханшийн зөрүүнээс жилд 850 тэрбум гаруй төгрөгийн алдагдал хүлээж байгаа гэсэн судалгааг Сангийн сайд Б.Чойжилсүрэн гаргажээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу