Б.Ариунболд Байлдааны самбын дэлхийн аварга болов

БНСУ-ын Чонжү хотноо “World Martial Arts Mastership-2016” дэлхийн тулааны наадам амжилттай зохион байгуулагдсан байна. Тус наадмын байлдааны самбын 68 кг-ын жинд Сэлэнгэ аймаг дахь ХЦ-ийн 0101-р ангийн алба хаагч ахлах ахлагч Б.Ариунболд түрүүлж дэлхийн аварга болжээ. Тэрээр тулааны төрлийн спортоор олон жил хичээллэж байгаа бөгөөд улс, тив, дэлхийн чанартай тэмцээнүүдэд амжилттай оролцсоор иржээ. Энэхүү тэмцээнээс Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Спорт сургуулийн багш Б.Мөнхбат 3-р байрт шалгарч, хүрэл медаль хүртсэн амжилттайгаар эх нутагтаа ирсэн байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу