ӨНӨӨДРИЙН АРИЛЖААГААР 9 КОМПАНИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ ӨСӨВ

Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 30 хувьцаат компанийн 67,823 ширхэг хувьцааг арилжсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өслөө.

Тодруулбал 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 хувьцаат компанийн ханш тогтвортой байв. Үүнээс "Дорнод Худалдаа" DES+14.98 хувь болон "УБ-Бүк" BUK+6.25 хувиар буюу компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ай-Түүлс" ITLS-11.35 хувь болон "Хархорин" HHN-8.82 хувиар буюу компаниудын хувьцаа хамгийн их уналттай байв.

Харин ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 329 ширхэг үнэт цаасыг 33.5 сая төгрөгөөр арилжаалсан байна.

Мөн өдөр "TOP 20" индекс 20129.97 нэгж болж 0.52 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,4 их наяд төгрөгийг давлаа.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу