БОКСЧИН Э.ЦЭНДБААТАР БОЛГАРААС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Болгарын нийслэл Софи хотноо “Странджа-2018” боксын олон улсын тэмцээнээс ОУХМ Э.Цэндбаатар мөнгөн медаль хүртжээ.

Тэрбээр, энэ тэмцээнд Казахстаны боксчныг илт илүүрхэн ялснаар медалийн болзол хангаж, улмаар мөнгөн медалийн төлөөх тулаанд тэмцээн зохион байгуулагч орны тамирчинг ялжээ. Харин аваргын төлөөх тулаанд АНУ-ын тамирчинд хожигдож мөнгөн медаль хүртсэн байна.

Энэ тэмцээнд дасгалжуулагч Н.Баяраагийн удирдлага дор Армийн дэлхийн аварга Б.Чинзориг, “Рио-2016” олимпийн наадмын Ү байрын шагналт Э.Цэндбаатар нар хүч, ур чадвараа сорьсон юм. ОУХМ Б.Чинзориг Украины боксчинд ялагдсан бөгөөд тэрбээр хэдхэн хоногийн өмнө Унгарт болсон олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн юм.

Д.Өлзий

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу