С.Зориг агсны эхнэр Б.Булганыг суллажээ

Өнгөрсөн оны 11 дүгээр сард Б.Булганыг С.Зоригийг хөнөөсөн гэх хэрэгт холбогдуулан шалгаж, яллагдагчаар татан 11 сарын турш ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид цагдан хориод байсан. Одоогоос хоёр долоо хоногийн өмнө Б.Булганд холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусч, хавтаст хэргийг Нийслэлийн прокурорт шилжүүлсэн талаар өмнө нь мэдээллэж байсан.

Зарим эх сурвалжийн мэдээллэснээр, Б.Булганыг өчигдөр буюу есдүгээр сарын 12-ны өдөр хорих ангиас сулласан гэх мэдээлэл байна. Түүнчлэн Б.Булганыг хоригдож байх хугацаанд харанхуй байсан гэрийнх нь цонх өчигдөр оройноос гэрэлтэй байх болсон нь түүнийг суллагдсан гэх мэдээллийг баталж байна хэмээн зарим хэвлэлд онцолжээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу