ҮНДЭСНИЙ ЛИГИЙН АВАРГЫН ТӨЛӨӨХ 3 ДАХЬ ЦУВРАЛД ХОВД-ШОНХОРУУД БАГ ЯЛЛАА

MNBA Үндэсний лигийн аваргын төлөөх цувралын гурав дахь тоглолт өнгөрсөн бямба гарагт МҮЭСТО-нд болж Ховд Шонхорууд баг эхний тоглолтод 118:115-аар хожил байгуулав.

Харин хоёр дахь тоглолт тун ч тэнцүү өрсөлдөөнтэй болж Ховд аймгийн залуус эцсийн мөчид 105:102-оор хожил байгуулснаар 2-0 гэсэн давамгай байдалтай болов. Цувралын гурав дахь тоглолт Дайчид багийн хувьд зайлшгүй хожих ёстой тоглолт байлаа. Энэхүү шийдвэрлэх үеийг төгсгөлийн мөчид Архангай аймгийн баг дараалсан хоёр шидэлтийг амжилттай хийж давуу байдлыг бий болгож улмаар 94:84-өөр хожил байгууллаа.

Энэ тоглолтод бэртэлийн улмаас өмнөх тоглолтыг өнжсөн Jepp Newberry 23 оноогоор багаа тэргүүлсэн бол ОУХМ Б.Билгүүн 20 оноо, самбар 8, О.Энхбаатар 15 оноо авлаа. Харин Ховд Шонхорууд багаас BJ Young 26 оноо, самбар 4, 4 оновчтой дамжуулалт, Г.Цэнгүүнбаяр 15 оноо, Э.Дөлгөөн 13 оноо, 15 самбар авлаа.

Тус тоглолтод Дайчид 16 бөмбөг таслалт, 7 хаалт гүйцэтгэсэн бол Шонхорууд 30 бөмбөг алдалт хийсэн нь хожигдох гол шалтгаан боллоо. Цувралын дараагийн тоглолт өнөөдөр МҮЭСТО-д 19 цагаас болно.

Д.Өлзий

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу