Ц.Сандуйг огцруулахаар гарын үсэг зурж эхэлжээ

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (НИТХ)-ын дарга Ц.Сандуйд МАН-ын гишүүд итгэл үзүүлэх эсэх цаашлаад түүнийг огцруулах талаар гарын үсэг цуглуулж эхэлсэн байна.

Тодруулбал, НИТХ дахь МАН-ын 34 төлөөлөгчийн 20 орчим нь “Ц.Сандуйд цаашид итгэл эс үзүүлнэ, НИТХ-ын даргын албан тушаалаас нь огцруулах шаардлагатай” гэсэн бичигт гарын үсэг зураад байгаа ажээ. НИТХ нийт 45 төлөөлөгчтэй бөгөөд тэдний 50 гаруй хувь нь тус бичигт гарын үсэг зурвал Д.Сандуйг огцруулах асуудлыг төлөөлөгчдийн хурлаар авч хэлэлцэх боломжтой болох ажээ.

Энэ талаар эх сурвалжаас тодруулахад:

“Сонгуулийн үеэр дэлгэгдсэн 60 тэрбум төгрөгийн албан тушаалын наймааны асуудал, Мөн нийслэлийн хууль бус газар олголтонд нэр нь холбогддог, Одоо болж байгаа албан тушаалын халаа, сэлгээ томилгооны асуудал зэрэг нь түүнийг огцруулах хангалттай үндслэл болж байгаа тул хурлын төлөөлөгчид гарын үсгээ зураад байна. Өчигдөр 19 төлөөлөгчид гарын үсэг зураад байсан бол одоо 20 төлөөлөгч гарын үсгээ зурсан байна.” гэсэн юм. 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу