Жирэмсэн эмэгтэйн уусан согтууруулах ундааны 60-70 хувь нь урагт нөлөөлнө

Жирэмсэн эмэгтэй согтууруулах ундаа уух бүрт уусан архины 60-70 хувь нь урагт нөлөөлж, эрүүл бус хүүхэд төрөх үндэс болдог гэдгийг Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн эмнэлгээс тархи, мэдрэлийн системд архи хэрхэн нөлөөлдөг талаарх мэдээлэлд дурджээ.

Тус эмнэлгээс ерөнхий боловсролын сургуулийн 12-17 насны 7000 хүүхдийн дунд явуулсан судалгаагаар 6.1 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэж байсан гэж хариулжээ. Мөн ихэнх хувь нь архийг анх 11 насандаа хэрэглэж үзсэн гэжээ.

Тэгвэл судлаачид архи хүний удмын санд дөрвөн төрлөөр нөлөөлдөг байна. Нэгдүгээрт эцэг, эхийн бэлгийн эсийг гэмтээдэг байна. Хоёрдугаарт жирэмсэн эх согтууруулах төрлийн ундаа хэрэглэвэл ургийн хөгжлийн явц гаждаг байна. Үр тогтсоноос хойш 57 хоногийн хооронд үр хөврөлийн эрхтэн хөгждөг бөгөөд энэ хугацаанд согтууруулах төрлийн ундаа хэрэглэвэл төрөлхийн согогтой хүүхэд төрдөг нь судалгаагаар батлагдсан байна.

12-17 насны 7000 хүүхдийн дунд явуулсан судалгаагаар 6.1 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэж байсан

Мөн хөхүүл эмэгтэй архи хэрэглэвэл хөхний сүүгээр дамжин, хүүхдийн сэтгэц, оюун ухаанд нөлөөлнө.

Сүүлийн хэлбэр нь эцэг, эхийнх нь архи тогтмол хэрэглэдэг гэр бүлд төрж, өссөн хүүхэд сэтгэхүй болон хүмүүжлийн доголдолтой болох нь элбэг бөгөөд жирэмсэн эх согтууруулах ундаа уух бүрт уусан архины 60-70 хувь нь урагт нөлөөлж, эрүүл бус хүүхэд төрөх үндэс болдог аж.

Хүний архи ууснаас хойших 2 минутын дараа архи нь ходоодоор шимэгдэж цусанд орно. Цус түүнийг бие махбодын бүх хэсэгт тараах бөгөөд хамгийн эхэнд их тархины гадрын эсүүд нэрвэгдэх тул болзолт хариу урвалын үйл ажиллагаа мууддаг байна.

Их тархины гадрын духны эсүүдэд архи нөлөөлбөл сэтгэл хөдлөл өөрчлөгдөж хий баярлах, дэмий инээх, өнгөцхөн эргэцүүлэн боддог болно. Их тархи гадар тархины доод хэсгийнхээ ажиллагааг хянах чадвар нь зогсдог. Хүний цусан дахь архины өтгөрлийн хэмжээнээс мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны хямрал шууд хамаарна.

Цусан дахь архины өтгөрөл 0.04-0.05 хувь болбол их тархины гадар ажиллагаанд өөрчлөлт орох бөгөөд 0.01 хувь болбол хөдөлгөөнийг хянадаг тархины гүний хэсгийн үйл ажиллагаа хямарна. 0.02 хувь болоход хүний сэтгэл хөдлөлийг хянадаг тархины хэсэгт нөлөөлдөг. 0.03 хувь болох үед хүн орчин тойрноо мэдрэхээ болино. Гэхдээ ухаантай байх энэ үеийг архины мэнэрэл гэнэ. 0.04 хувьд хүрвэл хүн ухаан алдана. 0.06 хувьд хүрвэл хүн үхдэг байна.

Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу