Татвар нэмэх байр сууринаасаа ухраагүйгээ сануулав

Засгийн газар 2016 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлэхдээ нийт найман төрлийн татварыг нэмэхээр оруулж ирсэн ч батлагдах шатанд бүдэрсэн. Татвар нэмэгдээгүйд бизнес эрхлэгчдээс эхлээд иргэд ч баяртай байгаа.

Тэгвэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр /2016.09.12/ бизнес эрхлэгчидтэй уулзах үеэрээ “Татвар нэмэх байр суурь хэвээр байгаа. Гагцхүү бүлгээс гаргасан улс төрийн шийдвэрээр энэ удаад татвар нэмээгүй” гэсэн байр суурийг илэрхийлсэн нь Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл нь хатуу орж ирэхийг үгүйсгэх аргагүй болгоод байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу