Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Куба улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Куба Улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ. Тэрбээр НҮБ-ын Ерөнхий ассамблейн 71 дүгээр чуулганд оролцохоор явах замдаа Бүгд Найрамдах Куба Улсад албан ёсны айлчлал хийх аж.   Өнгөрсөн 2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ОХУ-д болсон Ялалтын баярын 70 жилийн ойд урилгаар оролцох үеэр Монгол, Куба хоёр орны Төрийн тэргүүн нүүр тулан уулзсан байна. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийг Куба Улсад айлчлахыг урьжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү айлчлал үндсэндээ тавин жилийн турш хүлээгдэж байсан айлчлал  аж. Хуучны анд Кубатай харилцаагаа сэргээх нь Монгол Улсын гадаад харилцаанд чухал үйл явдал хэмээн үзэж байгаа юм байна. Ерөнхийлөгч айлчлалын үеэр Кубын Гаванын их сургуульд лекц унших аж.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу