АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦАХИМ САН АШИГЛАЛТАД ОРОВ

Аж үйлдвэрийн салбарын дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх, иргэдийг нэгдсэн мэдээллээр хангах зорилгоор цахим мэдээллийн санг ажиллуулж эхэлжээ.

Ийнхүү аж үйлдвэрийн цахим сантай болсноор үйлдвэрлэгч бүрт хүрсэн зөв зохистой бодлого хэрэгжүүлж, оновчтой зохион байгуулалт хийх боломж бүрдэх юм байна. Цахим мэдээллийн сангаар дамжуулан аж үйлдвэрийн дэд салбарын чадавхийг тодорхойлох замаар гадагшаа экспортлох боломжтой бүтээгдэхүүний хэмжээг тооцох бололцоотой гэдгийг албаныхан хэллээ. Аж үйлдвэрийн салбарын 6000 -гаад үйлдвэрлэгч үйл ажиллагаа явуулж буй аж.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу