ТАХИА ЖИЛИЙН ОТГОН АРИЛЖААГААР 15 КОМПАНИЙН ХУВЬЦАА ӨСЧЭЭ

Тахиа жилийн отгон арилжаагаар I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 303,643 ширхэг хувьцаа арилжсанаас 15 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.

Мөн өдрийн арилжаагаар 6 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байв.

Үүнээс "Ремикон" /RMC/+11.08 хувиар "Түшиг Уул" /TUS+6.61 хувиар буюу хамгийн өндөр өсөлт үзүүлсэн бол "Материалимпекс" MIE-10.10 хувь, "Дархан Нэхий" /NEH-6.52 хувиар буюу хамгийн их уналттай байв.

Ингэснээр "MSE ALL" индекс 1,195.90 нэгж болж 0.20 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,5 их наяд төгрөгтэй тэнцжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_history/2018-02-15 энд дарж үзнэ үү.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу