PHONE ДЭЭРЭЭ ЗУРАГ ХЭРХЭН (ЖИНХЭНЭЭСЭЭ) НУУХ ВЭ?

iPhone-н Photos аппд зураг нуух гэсэн функц байдаг. Гэхдээ уг функц нь зөвхөн Years, Collections, болон Moments хэсгээс нуудаг болохоос . All Photos хэсэгт харагдаж байдаг. Өөрөөр хэлбэл жинхэнээсээ нуудаггүй гэсэн үг. Харин энэ удаад хэрхэн жинхэнээсээ зураг нуух талаар зөвлөгөө бэлтгэлээ.

Эхний алхам Notes аппд мэдээлэл түгжих функцыг идэвхжүүлсэн байх шаардлагатай. Үүний тулд Settings-Notes гэж хандаарай.

Дараагийн алхамууд:

Photos дотроос өөрийн нуух зургаа сонго.

Share icon дээр даран зургаа Notes-т хадгалах сонголтыг хийн Save дараарай.

Дараа нь зураг хадгалсан Note-оо нээж Share icon дээр даран Lock the note сонголтыг хий.

Эцэст нь Photos-руу буцаж хандан нөгөө зургаа устгаарай.

Харин нуусан зураг тань түгжээтэй Notes-т хадгалагдаж байх болно. Танд амжилт хүсье.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу