ДНК-ийн шинжилгээгээр Д.Гантулга гишүүн хүчин хийсэн нь нотлогдсон гэлээ

УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгосон, улмаар эд мөрийн баримтыг устгасан байж болзошгүй, нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй хэмээн жил дамжин маргаж буй.

Өнгөрсөн оны дундуур үйлдэгдсэн гэх энэ хэргийн эд мөрийн баримт болох хохирогч бүсгүйн дотуур хувцас, ор хөнжлийн даавууг шалгуулахаар өгсөн. Шүүхийн шинжилгээгээр баримтаас эр бэлгийн эс гарсан гэсэн дүгнэлт хийсэн байдаг.

Харин өнөөдөр уг хэргийн хохирогчийн эгч Ч.Саранзаяа гэх эмэгтэй өөрийн цахим хуудсаар дамжуулан ДНК шинжилгээ УИХ гишүүн Гантулгынх гэдэг нь 100 хувь тогтоогдсон хэмээн мэдэгдлээ.

Тэрбээр "Нутгийн уул түшлээ. Өнөөдрийг хүртэл итгэж дэмжиж ирсэн олондоо маш их баярлалаа. Бид хоёр чадлаа. Тууштай тэмцсэний үр дүнд ҮНЭН ялж байна. ДНК-ийн шинжилгээгээр УИХ гишүүн Д.Гантулгынх гэдэг нь 100 хувь тогтоогдлоо.

Шударгаар ажилласан мөрдөн байцаагч, прокурор нарт бас баярлалаа. Одоо шүүхэд асуудал эцэслэн шийдэгдэнэ. Завдсан хүн 9 жил авсан бол хүчин хийсэн, нэмээд албан тушаалаа ашигласан, нотлох баримт устгасан, гутаан доромжилж гүтгэж байсан Д.Гантулга гишүүн хэдэн жилийн ял авахыг харах үлдлээ" гэсэн байна.

Г.Ганаа

Эх сурвалж: Mongolcom.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу