Төрөлтөөс үүссэн язралтыг хурдан хугацаанд арилгах арга

Арьсны язралт нь олон эмэгтэйчүүдийн санааг зовоосон асуудлын нэг байдаг. Ихэвчлэн таргалалт, жирэмслэлтээс болж арьсны уян хатан шинж чанар алдагдаж язралт үүсдэг.Язралтаас сэргийлэх арга олон байдаг ч үүссэн хойно нь тэр бүр арилгах арга байдаггүй

Харин үүссэн язралтыг хурдан хугацаанд арилгах аргыг танд санал болгож байна. Язралт ихэвчлэн гуя, өгзөг, хэвлийн хэсэгт үүсдэг. Язралтыг орчин үед техник технологийн аргаар арилгах болох ч сөрөг нөлөө ихтэй. Иймээс гэрийн нөхцөлд түгээмэл хэрэглэгддэг хүнсний бүтээгдэхүүнээр хэрхэн арилгаж болохыг хуваалцъя

Нимбэгний хүчил арьсыг цайруулахаас гадна үхсэн эд эсийг гуужуулж, хурдан нөхөн төлжүүлдэг онцлогтой. Энэ аргыг хэрэглэхдээ тал зүсэм нимбэгээр язралттай газраа 10 минут үрж бүлээн усаар угаана

Сахар нь язралтын сорвийг бүдгэрүүлдэг байгалийн скраб юм. Энэхүү аргыг хэрэглэхдээ эхлээд нэг халбага элсэн чихэр,бүйлсийн тос хэдэн дуслыг нэмнэ. Бэлдсэн сахараа язралттай хэсгүүддээ 10 минут үрж бүлээн усаар угаана

Төмсний шүүс арьсын эд эсийг нөхөн төлжүүлж, өөртөө В,С фосфор, магни агуулдаг учир язралттай арьсанд нэн тустай. Энэхүү аргыг хэрэглэхдээ нэг ширхэг төмсийг нарийн хэрчээд язралттай арьсан дээрээ 5-10 минутын турш тавина. Долоо хоногт 2-3 удаа хэрэглэвэл илүү хурдан үр дүн гарна

Зуун настын гель арьсны уян хатан чанарыг дэмжиж маш сайн чийгшүүлэхээс гадна жижиг сорви,язралтыг арилгадаг. Энэхүү аргыг бэлтгэхдээ зуун настыг навч буюу гадна давхаргаас салган доторх шүүсийг язралттай арьсан дээрээ түрхээд 2-3 цагийн турш хатаана. Үүний дараа бүлээн усаар угаана

Оливын тосонд антиоксидант маш ихээр агуулагддаг учир арьсны олон асуудлыг шийдэхэд тусалдаг.Оливын тос буюу чидун жимсний тос нь өөртөө витамин А,С,Е агуулдаг учир арьсыг эрүүл толигор бүхий л зүйлийг сайжруулж өгдөг онцлогтой. Тиймээс оливын тосыг язраллтай хэсгүүддээ өдөр бүр 5 минут түрхээд үзээрэй

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу