ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨРӨӨР ОРОН СУУЦТАЙ БОЛОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Улаанбаатар хотын иргэдийн 60 гаруй хувь нь гэр хороололд амьдарч байна. Айл өрх, иргэн бүр тохилог орон сууцад амьдрахыг хүсэж байгаа ч амьдралын боломж, бололцоо тэр бүр хүрэлцэхгүй байгаа

Иймээс Засгийн газар бага дунд орлоготой иргэддээ зориулж ая тухтай амьдрах орчныг нь бүрдүүлэхэд чиглэсэн “Түрээсийн орон сууц” хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлээд байгаа бөгөөд нүдээ олсон ажил болсонд иргэд сэтгэл өндөр байна. “Түрээсийн орон сууц” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 929 иргэн хамрагдаад байна. Түрээсийн төлбөрийг Улаанбаатар хотод сард 280000 төгрөг, орон нутагт 230000 төгрөгөөс дээш гаргахгүйгээр тогтоосон юм

2016-2020 онд 20000 айлын төрийн болон орон нутгийн түрээсийн орон сууцны хоёр төрлийн санг бүрдүүлнэ. Байнгын буюу энгийн түрээс (төрөөс халамж үзүүлэх иргэдэд хөнгөлөлттэй үнээр байнга түрээслүүлэх), түрээслүүлж байгаад эзэмшүүлж, өмчлүүлэх (иргэд түрээсээр сууж байгаа байраа худалдаж авах хэлбэр) санг бүрдүүлэхээр төлөвлөөд байна

Түрээсийн орон сууцны сан бүрдүүлээд, эрх зүйн орчныг нь бий болгож өгснөөр нийслэлд 16 мянга, аймгийн төвүүдэд 4000 айлын түрээсийн орон сууцны сан бүрдэх боломжтой. Түрээсийн орон сууц хөтөлбөрт орон сууц шууд худалдан авах боломжгүй, орон сууцны ипотекийн найман хувийн зээлийн нөхцлийг хангаж чадахгүй байгаа буюу орон сууцны урьдчилгаа төлбөр болох 30 нь бүрдээгүй, бага, дунд орлоготой иргэд хамрагдах юм

Одоогийн байдлаар тогтоолын дагуу Архайнгайд 120, Увсад 84, Дархан-Уулд 83, Сэлэнгийн Зүүнхараад 90, Хэнтий аймгийн төв, Мандалговь, Ховд аймагт тус бүр 96, Хэнтий аймгийн Бор-Өндөрт 16 бол Улаанбаатар хотод “Буянт-Ухаа-2” хорооллын 39, 49 дүгээр байранд хоёр өрөө 350 айлын орон сууцыг түрээслүүлэх журмыг гаргалаа

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу