Нүднээс нь 14 ширхэг шимэгч хорхой гаргажээ

Эбби Бэкли гэх бүсгүй загасчлалын завин дээр ажиллаж байгаад 2016 онд буцаж ирснийхээ дараа зүүн нүдэнд нь ямар нэг зүйл хөдлөөд байгааг олж харжээ. 28 настай бүсгүй зовхин доогуур нь ямар нэг юм хөдөлж, хатгуулах өвдөлтийг мэдрэх болжээ.

Долоо хоногийн дараа тэрээр чухам юу өөрийг нь ингэж зовоогоод байгааг олж мэдэхээр шийдсэн аж. Эбби “Би хуруугаараа зовхин дотор минь хөдлөөд байгаа зүйл дээр дартал өт гараад ирсэн. Хуруун дээрх зүйлээ хөдлөхийг хараад ухаан алдах шахсан” хэмээжээ. Дараагийн хэдэн өдөр нь тэрбээр зовхиноосоо зургаан жижигхэн өт гаргаж ирсэн байна.

Ноцтой асуудал үүсээд байгааг ойлгосон бүсгүй эмчид хандтал, мэргэжилтнүүд тэдгээр нь хүний нүдэнд ордоггүй шимэгчид болохыг нь мэдээд туйлын их гайхсан байна. Түүний зовхинд бодмалын нүдэнд шимэгчилдэг Thelazia gulosa гэх зүйлийн шимэгч хорхой байжээ. Эббигийн нүднээс 14 шимэгч хорхойг гаргаж авахын тулд эмч нар 20 өдрийг зарцуулсан байна. Тэднийг нэг дор бүгдийг нь гаргах боломжгүй байсан гэнэ. Тэднийг зөвхөн ил гарч ирсэн үед нь л түүж байжээ. Тэдгээр шимэгчид хамгийн багадаа 1,5 см урттай байжээ.

Гэхдээ эмч нарын хэлж буйгаар эдгээр нь тийм ч аюултай шимэгчид биш аж. Мэдээж нүдэн дотор чинь олон тооны өт байгааг харах аймшигтай байх нь тодорхой ч эдгээр шимэгчдэд тогтсон хор хөнөөл байдаггүй гэнэ.

Эмч нар Бэкли бүсгүйг аялалаар явж байхад нь ялаа түүний нүдэнд өндөгөө цацсан гэдэгт итгэлтэй байгаа аж. Энэ бол Хойд Америкт хүний нүднээс шимэгч гарч ирсэн 11 дэх тохиолдол юм байна. Өдгөө бүсгүйн биеийн байдал хэвийн болжээ.

Эх сурвалж: Wikimon.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу