Б.Обама, М.Обама нарын тосон зураг галерэйд тавигдлаа

Вашингтон хотын "Үндэсний хөрөг зургийн галерей" экс ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хатагтай Мишел Обама нарын хөрөг зургуудыг таницууллаа.

54 настай экс ерөнхийлөгч нээлтийн үеэр өөрийг нь зурсан Кэхиндэ Вайлийд талархал дэвшүүлэн "би аль болох жижигхэн чихтэй болохыг хичээсэн" гэж хошигнон хэлжээ. Вашингтон хотын төвд байдаг уг галерей нь цагаан ордноос гадуурх АНУ-ын бүх ерөнхийлөгчдийн хөрөг зургийг эзэмшдэг цорын ганц газар юм.

Галерейд Жорж Вашингтон, Жон Кеннеди, Жорж Буш гэх мэт ерөнхийлөгчид болоод олон олон алдартнуудын 1600 гаруй хөрөг зураг хадгалагдаж байна. Ерөнхийлөгч Барак Обама галерейгаас санал тавьсан Вайлигаар өөрийн хөргийг зуруулахаар сонгосон нь галерейн зүгээс анх удаа Афро-Америк уран бүтээлчээр ерөнхийлөгчийн хөргийг зуруулах санал байжээ.

Обама нь АНУ-ын 43 цагаан арьст ерөнхийлөгчийн дараа сонгогдсон анхны хар арьст ерөнхийлөгч байсан юм. 52 настай тэргүүн хатагтай асан Мишел Обамагийн зургийг Эми Шералдаар зуруулсан байна.

Ерөнхийлөгчийн сонгуульт хугацаа нь дуусах үеэр тус галерей цагаан ордонд очин ерөнхийлөгчид зургаа зуруулах санал тавьдаг байна. энэхүү уламжлалыг 1994 онд Жорж Буш анх эхлүүлсэн бол тэргүүн хатагтай нар 2006оноос буюу Хиллари Клинтоноос эхлэн хөргөө зуруулах болжээ. Энэ удаагийн төслийг хийх боломжийг олгосон хандивлагчдийн нэг нь Холливудын алдарт найруулагч Стивер Спилберг байсан бол зургийг танилцуулах үеэр жүжигчин Том Хэнкс хүрэлцэн ирсэн байна.

Эх сурвалж: Zarig.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу