НӨАТ-ын ээлжит азтанууд ням гарагт тодорно

НӨАТ-ын урамшууллын хоёрдугаар сарын сугалааны тохирол 18-ны ням гарагт явагдана. Энэхүү сугалааны тохирол нь 2018 оны нэгдүгээр сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтын дунд явагдах аж.
Иймээс иргэн та энэ  хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа энэ сарын 17-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдаж, азтан болох боломжтой.


 
П.ГОО
Оллоо.мн
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу