Паркын сүнстэй байшинд эрэгтэй хүн амиа алджээ

Хонг-Конгод нэгэн харамсалтай үйл явдал болжээ. 21 настай эрэгтэй Осин паркад сүнстэй байшин дотор амиа алдсан байхыг олсон байна. Цогцсыг шинжилж үзэхэд төмрөн зүйлээр цохиулсан нь үхэлд хүргэсэн болохыг тогтоожээ. Талийгаачийг Чэунг гэдэг байжээ. Түүнийг анх олоход ухаангүй байсан аж. Гэвч эмнэлэгт хүргэх үедээ ухаан орохгүй байсаар амьсгал хураасан байна. Мөн тус паркын сүнстэй байшин нь дотроо харанхуй, аймшиг төрүүлэм булш зэрэг байдаг” гэж цагдаагийн газрын ажилчид хэллээ. Одоогоор энэхүү хэргийг шалгаж, мөрдөн байцаалт явуулж байгаа аж. Энэ тухай “ВВС” агентлаг өнөөдөр мэдээллээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу