УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат тойрогтоо ажиллалаа

УИХ-ын гишүүн, Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээний тэргүүн Ж.Мөнхбат өөрийн сонгогдсон тойрог буюу Архангай аймгийн Цэцэрлэг, Эрдэнэмандал, Хайрхан, Өлзийт, Батцэнгэл, Хотонт, Хашаат, Өгийнуур суманд ажиллалаа.

Сар шинийн өмнөхөн тойрогтоо ажилласан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат 65-аас дээш насны ахмадуудад хүндэтгэл үзүүлсэн юм. Мөн тойргийн найман сумаас тодорсон Улсын аварга малчин, “Алтан төл”-ийн эздийн шагналыг гардуулж өгсөн ажээ.

Энэ жил Архангай аймгийн дийлэнх суманд өвөлжилт хүндэрсэн. Тиймээс өвөлжилт хүндэрсэн тойргийнхоо найман суманд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат сум тус бүр 600 боодол өвс, 5 тонн хэвгийн хамт хүлээлгэн өгчээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу