Данийн хунтайж таалал төгсчээ

Данийн хатан хаан Маргрете II-ын нөхөр, хунтайж Хенрик 84 насандаа өчигдөр таалал төгссөн байна. “Эрхэм дээд хунтайж Хенрик таалал төгслөө” хэмээн Хатан хааны ордны хэвлэлийн алба мэдээлжээ.

Өмнө нь мэдээлж байснаар, эдгэшгүй хүнд өвчин туссан хунтайж амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг өөрийн ойр дотныхонтой хамт өнгөрөөхөөр эмнэлгээс гарч Хатан хааны ордон руу буцсан аж.

Өнгөрөгч нэгдүгээр сард Данийн хунтайж уушгины хорт хавдраар өвчилсөн нь оношлогдсон билээ. Хунтайж Хенрик нас барсныхаа дараа эхнэртэйгээ хамт хаадын оршуулгын бунханд зэрэгцэн байрлахаас татгалзсан тул 2016 оны нэгдүгээр сард өөрийн албан ёсны үүрэг хариуцлагуудаа хүлээлгэн өгч, эхнэртэйгээ ижил тэгш статустай биш болсон байна.

Хунтайж Хенрик 1934 онд Францад язгууртны гэр бүлд мэндэлжээ. Тэрээр Францын элчин сайдын яамны дипломат албанд ажиллаж байхдаа Лондон хотноо эхнэртэйгээ танилцсан гэнэ.

1967 онд Маргрете-тэй гэрлэсний дараа нэрээ солин, католик шашнаас протестант урсгал руу шилжиж, Данийн эрх ашгийн төлөө францын иргэншлээсээ татгалзжээ.

Хатан хааны гэр бүлд угсаа залгамжлах хоёр хүү мэндэлсэн нь Фредерик, Йоахим нар юм. 1972 онд эхнэр нь Данийн хаан ширээнд залрах үед Хенрик хунтайжаар үлдсэн аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу