Азийн орнууд Цагаан сараа хэрхэн тэмдэглэдэг вэ?

БНХАУ

Хятадын ард түмэн цагаан сарын баярыг дэлхий сэрж буйг бэлгэдсэн баяр гэж үздэг байна.Мөн түүнчлэн зөвхөн цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрөөдөг байна. Хятад үндэстэн цагаан сарын баярын гол хоол банш юм. Баншандаа зоосон мөнгө хийж, зоостой банш таарсан хүнийг тэр жилдээ олз омогтой явна гэж билэгддэг аж. Цагаан сарын өмнөх өдөр буюу бидний хэлж заншсанаараа битүүний өдөр битүүний хоолоо идсэний дараа огт унтдаггүй харин ч эсрэгээрээ гудамжинд гарч , дэнлүү асааж, салют будуулж, өглөө болтол дуулж өнгөрөөдөг байна. Битүүний өдөр унтдаггүй учир нь шинэ аз жаргалаа унтаад өнгөрүүлчихнэ гэж үздэг аж.
Хятадын ард түмэнд гэрт нь ирсэн зочиндоо мандирин заавал бэлэгтэй хамт өгдөг уламжлалтай аж. Энэ нь олз омогтой байхыг бэлэгшээдэг учиртай гэж үзжээ.

Азийн орнууд Цагаан сараа хэрхэн тэмдэглэдэг вэ undefined

Солонгос улс

Хоёр Солонгос адилхан эртнээс тогтож ирсэн уламжлалын дагуу цагаан сараа тэмдэглэдэг аж. Үндэсний хувцас болох ханбукаа өмсч ураг төрлөөрөө баяраа тэмдэглэдэг байна.Соёл ёс заншилаараа Азийн бусад улсуудтай нэн төстэй. Хамгийн түрүүнд гоймонтой болон будаатай шөлийг баярын ширээний хүндэт зоогийн нэгээр залдаг. Тёкгук буюу хоолны ёслол гэж нарийн дэг журмын дагуу цагаан сараа тэмдэглэдэг ажээ. Энэ баярын үеэр ахмад настангууд хамгийн хүндтэй хүмүүст тооцогддог бөгөөд насныхаа эрэмбээр амар мэндээ мэддэг уламжлалтай юм байна. Цагаан сарын үеэр үндэсний тоглоом болох юнори гэх хөлөгт тоглоомыг тоглодог аж.

Азийн орнууд Цагаан сараа хэрхэн тэмдэглэдэг вэ undefined

Вьетнам улс

Вьетнам улс шинэ оноо нар жаргаж байгаа үед угтдаг аж. Гэр бүлээрээ цуглан идээ будааныхаа дээдийг идэж шинэ оноо угтдаг байна. Уламжлалт хүнс болох будааг энэ өдөр ихэвчлэн хэрэглэдэг бөгөөд битүүний өдөр зочныхоо өрөөнд будаа шиддэг уламжлалтай. Шинийн нэгэнд цацсан будаагаа цуглуулж хоймортоо залдаг уламжлалтай аж.

Азийн орнууд Цагаан сараа хэрхэн тэмдэглэдэг вэ undefined

Япон улс 

Япончууд сар шинийн баярын өдрөө сүмийн хонхыг 108 удаа дэлдэг уламжлалтай аж. Ингэснээр хүнд байдаг зургаан дутагдалаасаа ангижирдаг үздэг. Япончууд хонхны дууг сонсоод хамгийн сүүлийн удаа хонх дэлдэхэд гудамжиндаа гаран ирж сар шинээ угтдаг аж. Шинэ оны эхний нар мандахад япончууд бие биендээ мэнд хүргэж, бэлэг өгдөг юм. Бэлэг өгөхдөө хүүхдэд дугтуйнд мөнгө хийж өгдөг уламжлалтай аж.  Мөн хайку шүлгийг шинийн  нэгний өдөр хэлэлцдэг аж.

Эх сурвалж: Ugluu.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу