НЭМГ-ААС САР ШИНИЙН БАЯРТАЙ ХОЛБОГДУУЛАН ЗӨВЛӨМЖ ГАРГАВ

Уламжлалт сар шинийн баярын үеэр иргэдийн дунд хоолны болон архины хордлого, гэдэсний халдварт өвчин, ахуйн осол гэмтэл, осголт, томуу, томуу төст өвчлөл нэмэгдэх хандлагатай байдаг.

Тиймээс Нийслэлийн эрүүл мэндийн газраас иргэдэд дараах сэрэмжлүүлэг мэдээллийг дагаж мөрдөхийг зөвлөж байна. Бага насны хүүхэд болон жирэмсэн эхчүүд ханиад хүрсэн тохиолдолд өвчин хүндрэх магадлалтай тул олон айл хэсэхгүй байх, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, гудамж талбайд ухаангүй хэвтэж байгаа, биеэ авч явах чадваргүй хүнийг харсан бол цагдаагийн 102, түргэн тусламжийн 103 дугаарын утсанд мэдэгдэх, хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа баталгаатай газраас он сар өдрийг нь харж авах, бялуу, өндөг, хиам, төрөл бүрийн салад, сүү сүүн бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу заасан хугацаанд хадгалж хэрэглэх, савлагдсан ундаа, айргийг ам дамжуулан уухгүй байх, хордлого болон бусад өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмчид хандахыг зөвлөлөө.
Д.Сарантуяа

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу