Хайртай хайргүйг мэдэх шалгарсан мэргийн арга

Энэ мэргийн тусламжтай “шалгалтаа амжилттай өгч чадах эсэх”, “хайртай, хайргүй” болон бусад зүйлийг мэргэлж болдог юм. Хэдийгээр энэ мэргэ хялбар ч гэсэн яг голыг нь олдог гэж хэлж болно. Итгэхгүй байвал өөрсдөө туршаад үз.

Гэхдээ танд сануулах нэгэн зүйл байна. Энэ мэргийг хэт олон удаа хэрэглэх хэрэггүй, эс тэгвээс мэргэ төөрөх талтай. 7 хоногт нэг удаа мэргэлж болно. Ингээд эхлэе, танд нэг мөнгөн зоос, зургаагаас тамга хүртэлх 9 ширхэг хөзөр хэрэг болно. Мэргэлэх арга тун хялбар: та хөзрөө холиод ширээн дээр доош нь харуулан тарааж тавина. Дараа нь зоосоо дээш нь шидэж аль нэг хөзөр дээр унагаана. Зоос ямар хөзөр дээр аль талаараа унасныг сүлд үү эсвэл тоо юу санаж, хөзрөө эргүүлэн нээнэ. Дараа нь холбогдох тайлалыг уншина уу.

Зургаа

Сүлд. Та мөдхөн гадаадад явах бололтой. Гэхдээ таны энэ аялал чухал гэхээс илүү тун тааламжтай аялал байх болно. Та шинэ хүмүүстэй танилцаж, харьцаж, аль эрт мартагдсан дурсамжаа эргэн санах болно. энэ нь юу вэ? гэвэл таны хувьд ямар нэгэн чухал үйл явдал тохиолдохгүй ч та зүгээр л амьдралдаа сэтгэл ханамжтай байх болно. Үүнээс сайхан зүйл гэж юу байхав танд л гэж хэлэхэд ойр дотныхоо хүмүүсийг жижиг бэлэг сэлтээр баярлуул,тэд таныг мартахгүй.

Тоо. Уйтгар,гуниг.Ямар нэгэн шинэлэг зүйл тохиолдохгүй, бүх зүйл хуучнаараа байх болно.бүүдгэр өдрүүд үргэлжилсээр…Та өөрөө өөрийгөө баярлуул,аялалд явж болох юм. Аян замтай холбоотой бүх зүйл таныг баярлуулах болно. Хамгийн гол нь та эдгээр бүүдгэр өдрүүдийг тэсэн өнгөрөөж,сэтгэлээр унахгүй нь чухал.Санхүүтэй холбоотой бүх асуудал туйлын амжилттай байх болно.Мөнгөө үрэх гэж яарсны хэрэггүй.

Долоо

Сүлд. Чөлөөт цагаа найз нөхөддөө зориул.Энэ нь та болон таны найз нар уйтгар гунигтай байна гэсэн үг биш юм шүү.зүгээр л та нарт эерэг цэнэг хэрэгтэй гэсэн утгаар хэлж байгаа юм.Цаг хугацаа,нөхцөл байдал энд огт хамаагүй,хамгийн гол нь цэнгэж,баяс.Энэ бол таны бие эрхтэний дотоод шаардлага,таны амьдралын дараагийн үе шат нэлээд эрчимтэй байх хандлагатай тул цэнэг авцгаа.Нөгөөтэйгүүр таныг үе мөчний өвчин зовоох бололтой, эмчид очоод хэрэггүй,өвсний хандаар эмчил.

Тоо.Таны ажил болон хичээл сургуультай холбоотой чухал уулзалт болно.Гэхдээ энэ уулзалтаас нэг их зүйл хүлээсний хэрэггүй.Танд одоо маш шаргуу хөдөлмөрлөх хэрэг гарна.Хэрэв та хүүхэдтэй бол хүүхдийнхээ асуудалд анхаарал хандуул,хүүхдэд тань таны дэмжлэг,тусламж хэрэг болж байна.Та гайхах хэрэггүй,зүгээр л хэзээ хамгийн сүүлд хүүхэдтэйгээ илэн далангүй ярилцсанаа сана.

Найм

Сүлд.Таны хүлээж байгаа ярилцлага тун удахгүй болно.нэлээд нухацтай яриа болж магадгүй тул бүхнийг сайтар бодож, тунгаа. Хамгийн гол нь тайвшир. Хэт их нервтэх нь хэнд ч туслаж байгаагүй гэдгийг сана. Та одоо юуг ч өөрчилж чадахгүй. Таньтай шударга бус хандаж байна гэхдээ үүнтэй эвлэр. Ингэж чадваас таныг гомдоосон хүн мөдхөн буруугаа ойлгож уучлалт гуйх болно.

Тоо. Та ганцаардаж байна. Таны амьдралд үл ялиг хөшүүрэг дутагдаж байна. Танд маш их эрч хүч дутагдаж байна. Танд маш их эрч байгаа боловч та үүнийгээ зөвөөр гаргаж, ашиглаж чадахгүй байна. Цаг алдсаны хэрэггүй. Өмнө нь дуусгаагүй ажил хэргээ дуусгаж, гэр орондоо засвар хийж, бүр хүмүүнлэгийн үйлс бүтээсэн ч яах вэ, та зарлагаа маш богино хугацаанд нөхнө. Оройн цагаар гарах зав, чөлөөг хайртай хүндээ, эсвэл найз нөхөддөө зориул.

Ес

Сүлд. Хайр дурлалд таатай цаг мөч. Хэрэв та байнгын партнёртой бол тэр чинь таныг өөрийн зан харилцаа, шинэлэг зүйлээр баярлуулах болно. хэрэв та ганцаар бол заяаны ханьтайгаа учрах магадлал өндөр байна. Боломжийг битгий алд.

Тоо. Ямар нэгэн зүйл дээр хэт их анхаарал хандуулах нь стресст оруулах талтай. Бий болсон байдал таны сэтгэлийг зовоож байгаа ч энэ нь удаан үргэлжлэхгүй гэдгийг сана. Та түр хүлээ, цаг хугацаа бүгдийг байранд нь оруулна. Хэрэв та ухаангүй дурлаад нөгөө хүн тань танд анхаарал тавихгүй байгаа бол орхичих, тэр хүн танд тохирохгүй юм байна. Гэхдээ таныг боддог.

Арав

Сүлд. Ажил хэрэг таныг самууруулж орхиж, гэтэл та ядарснаа мэдэхгүй байдаг… Таны онгод орж, та хар эрчээрээ урагш ялалт өөд давхиж байна. Та амжилтанд хүрмэгцээ өөрт чинь атаархаж байсан хүмүүсийг эргэн сана, таны бие ийм их эрч хүч, хөдөлгөөнийг тэсвэрлэж чадахгүй байж магадгүй байна. Мөн гэр бүлийнхэн болон ойр дотны хүмүүсээ битгий март, тэд танд гомдож магадгүй шүү.

Тоо. Та бүгдээс залхаж, та их ядарсан тул орондоо ороод нам унтахыг хүсэж байна. Хүслээ биелүүл, гар утсаа салга, амралтаа ав, амар. Яаж хийх нь огт хамаагүй. Хамгийн чухал нь танд хамаатай сайхан байх ёстой. Хэрэв амрах боломжгүй бол чухал ажил шинээр эхлүүлэх хэрэггүй. Төлөвлөгөөгөө давуулан биелүүлэх гэсний хэрэггүй шүү, харин одоо зүгээр л “ичээндээ” ор, жимсний шүүс их ууж бай.

Боол

Сүлд. Таньтай тулгарах ярвигтай явдал танд таатай байх болно. энэ бүгд нь ямар нэгэн тэмдэглэлт үйл явдал, бэлэг сэлт худалдаж авах, магадгүй гадаадад явахтай холбоотой байж болох юм. Та маш их эрч хүч авах болно. та гадаад өнгө төрхөндөө анхаарах цаг болжээ. Таны худалдаж авсан шинэ хувцас, үсний засалт танд маш сайхан тохирно.

Тоо. Таны өөртөө тавьсан зорилт тань танд ахдаад байгаа юм биш биз? Та өөрийн боломжоо хэт их үнэлж байгаа юм биш үү? Танд л гэж зөвлөхөд: зорилгодоо хүрэх замаа шатлан хуваа, тэгээд та яаралгүй алхам алхмаар зорьсон зүйлдээ хүр. Үүнээс гадна та энэ үеэр тэмдэглэлийн дэвтэр нээж, ажлаа цаасан дээр төлөвлөж сур. Ингэснээр та үр дүнгээ харах боломжтой болох юм.

Хатан

Сүлд. Дүгнэлт хийхэд яарах хэрэггүй. Ой ухаанаа сайтар ух, одоо болж байгаа зүйлийг та урьд өмнө нь мэдэх юм шиг байна. Ямар үр дагавар тулгарч болохыг сайтар бод. Та магадгүй алдаатай алхам хийх бололтой. Шийд, зөвлө, хүлээ… Хэн нэг нь таныг зөв шийдвэр гаргахад туслах байх. Ном, үзэж хар. Мэдээллийн энэ сан таны хувьд нээлттэй байх болно.

Тоо. Таныг хуурч,  гүтгэж магадгүй. Хэн нэг нь таныг шүдэндээ зуусан бололтой. Яасан ч бай болгоомж анхааралтай бай. Таны ярьж хэлэх зүйл бүхэн таны эсрэг эргэж магадгүй байна. Найз нөхөд ч гэсэн хүнийг худалдах үе бий шүү дээ. Та өөрийгөө бодсон нь дээр, ном унш, кино үз, витамин уу. Сурах таатай боломж.

Ноён

Сүлд. Таны амьдралд хэн нэгэн хүн, эсвэл ямар нэгэн зүйл учирч таныг аливаа зүйлээс хамгаалж, таныг ивээлдээ авах болно. магадгүй энэ хүн нь хөрөнгө мөнгөтэй баян ивээн тэтгэгч, эсвэл амьдралын туршлагатай ахимаг насны хүн байж болно. боломжийг хэтрүүлэн ашиглаж болохгүй. Таатай үе хүртэл хадгалж байсан нь дээр гэж та үзэхгүй байна уу? Та ямар нэгэн халдвар авах магадлал өндөр байгаа тул урьдчилсан сэргийлэх эмчилгээ хийлгэ. Таны хүсэл хэн нэгний тусламжтайгаар биелэгдэх болно. та өөрөө бие даан хийж чадахгүй.

Тоо. Та хэн нэгтэй гэрлэхээр шийдсэн бол яг одоо гэрлэ. Хуучин харилцаа холбоогоо сэргээх тун тааламжтай үе. Та орчин тойронтойгоо зэрэгцэн алхаж байна. Таныг бүгд ойлгож байна. Ойлгох ойлгохдоо бүр зөвөөр шүү. Зөн билгээ сонс. Сэтгэлээ ил гаргахаас айсны хэрэггүй. Таны ажил дээр бүх зүйл болдогоороо болж ямар нэгэн саадгүй үргэлжилж байна. Та хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж байна.

Тамга

Сүлд. Таны санасан хүссэн болгон биелнэ. Биелэгдэшгүй мэт санагдаж байсан шинэ төсөл, төлөвлөгөөг эхлүүл, бүгд бүтнэ. Хүмүүстэй танилц, мөрийтэй тоглоом тогло, хувь заяандаа итгэ. Хамгийн гол нь энэ цаг үеийг алдаж ор хоосон гар хумхиж өнгөрөөх хэрэггүй. Таны бусад хүмүүст хийсэн сайн үйлс төдхөн эргээд 3 дахин их хэмжээтэй ирнэ. Таны санааг зовоох нэг зүйл бол эрүүл мэнд , зүрх, мэдрэл, хоолойгоо сэргийл.

Тоо. Таны амьдралд хүнд үе тохионо. Маш их асуудал байна. Гэхдээ гутрахын хэрэггүй. Энэ нь муу зүйл биш. Энэ нь зүгээр л өмнө нь анзаардаггүй байсан ажилдаа дарагдаж. Яарах хэрэггүй, буруу алхам хийхээс болгоомжил,буруу шийдвэр гаргах вий. Тайвширч бүгдийг сайтар бод. Ямар нэгэн амжилтад хүрэхийг эрмэлзвэл маш их хүч гаргах хэрэгтэй. Дараа нь та маш их сэтгэл ханамж авах болно.

Эх сурвалж: Zuv.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу