Таны мөнгөтэй болж чадахгүй байгаагийн 10 шалтгаан

Хүн бүр л өөрийнхөөрөө мөнгөө хадгалдаг. Зарим нь нэг долларыг 1300 биткойнтой тэнцэж байхад их хэмжээний биткойн аваад цааш нь хийчихдэг бол, нөгөө нэг хэсэг нь хөлсөө дуслуулан байж эцэж цуцалтгүйгээр хөдөлмөрлөдөг. Тэгвэл хөрөнгөтэй болсон хүмүүсийг нарийвчлан судлаад үзэх юм бол дараах шинж чанарууд түгээмэл ажиглагддаг гэнэ. Тэдний сайн чанаруудыг өөрийнхөө өдөр тутмын амьдралд хэрэгжүүлсэнээр та ч мөн баяжих боломжтой юм. Эрдэмтэн Томас Корлигийн судалсанаар баян, ядуу хүмүүс сэтгэлгээ болон зуршлын хувьд олон ялгаатай талтай байдаг гэх бөгөөд тэрээр баян, ядуу хүмүүсийг хооронд нь харьцуулан судалж, сонирхолтой дүгнэлтэнд хүрсэн байна. Тэгвэл ямар хүмүүс мөнгөтэй болж чаддаггүй юм бол?

Таны мөнгөтэй болж чадахгүй байгаагийн 10 шалтгаан
1Шинэ хүмүүстэй танилцахаас татгалздаг

Баячууд танилын хүрээгээ өргөжүүлэх дуртай байдаг. Судалгаагаар нийт баячуудын 68% нь шинэ танилтай болохоос буцахгүй хэмээн хариулсан байхад ядуусын ердөө 11% нь л шинэ танилтай болно гэсэн хариултыг өгсөн байна. Санхүүгийн тогтвортой байдалд хүрсэн хүмүүсийн ихэнх нь бусдад өөрийнхөө талаар гайхалтай сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд боломжит бүхий л аргаар хичээдэг болох нь харагджээ. Баячууд баяр ёслол, онцгой тэмдэглэлт өдрүүдээр шинэ, хуучин бүх танилууд руугаа утасдаж баяр хүргэдэг байна.

Шинэ хүмүүстэй танилцахаас татгалздаг2Эрсдлийг зоригтой хүлээж авдаггүй

Эрсдлийн тухай судалгаанд оролцсон нийт баячуудын талаас илүү хувь нь эрсдэл гаргаж байж л баяжина гэдэгтэй санал нийлж байсан бол ядуусын 94% нь санал нийлэхгүй байжээ. Үүнээс гадна баячуудын гаргасан эрсдэл өөрсдөд нь олон тооны саад бэрхшээлийг учруулж байсан хэдий ч тэд эрсдлийг өөртөө ашигтайгаар эргүүлэхэд л хамаг анхаарлаа хандуулж байсан хэмээн онцлон тэмдэглэжээ.

Эрсдлийг зоригтой хүлээж авдаггүй3Реалити шоу үздэг

Өөрсдийнх нь материаллаг тал төдийлөн хөгждөггүй хүмүүсийн 78% нь бусдын амьдралын нарийн ширийн зүйлсийг ажиглах дуртай байдаг нь тогтоогджээ. Харин санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүмүүсийн 94% нь реалити шоуг огт үздэггүй байна. Баячууд ерөнхийдөө телевиз үздэггүй бөгөөд өдөрт хагас цагаас бага хугацааг телевизийн өмнө өнгөрүүлдэг. Тэд зөвхөн ажлаа хийх үедээ л интернэтийг ашигладаг ба бусад үед нь интернэт ухаж “алтан цаг”-аа алдаад байдаггүй гэнэ.

Реалити шоу үздэг4Ном уншдаггүй

“Уншихаа боливол сэтгэхээ болино” хэмээн Фёдор Михайлович Достоевский нэгэнтээ хэлсэн байдаг билээ. Нийт баячуудын 88% нь өдөрт хамгийн багадаа 30 минутыг өөрийгөө хөгжүүлэх ном, мэргэжлийн ном товхимол, түүхэн зохиол бүтээл уншихад зарцуулдаг болох нь батлагдсан байна. Тэгвэл ядуусын 2% нь л номтой найзалдаг аж.

Ном уншдаггүй5Өглөө эрт босдоггүй

Өндөр амжилттай яваа хүмүүсийн талаас илүү хувь нь өдөр бүр ажил эхлэхээс 3 цагийн өмнө буюу өглөөний 5 цагт сэрдэг байна. Тэд өглөө эрт боссоноор өдрийнхөө төлөвлөгөөг гаргаж, ажлаа хийхээс гадна спортоор хичээллэх боломжтой болдог. Амжилттай яваа хүмүүсийн ихэнх нь өглөөнийхөө 15 минутыг бясалгал хийж өнгөрүүлдэг. Баячуудын 89% нь өдөрт 7-8 цагийн нойр авдаг ба оройн 9-10 цагийн хооронд орондоо ордог байна.

Өглөө эрт босдоггүй6Төвөгтэй хүмүүстэй хамт байдаг

Цалингаас цалингийн хооронд амьдардаг хүмүүсийн 89% нь үргэлж амьдралдаа гомдоллон гоншигнож, хов жив ярьж явдаг байна. Харин амжилттай яваа хүмүүс зөвхөн сайн энергиэр цэнэглэдэг хүмүүстэй л харилцдаг ажээ. Эерэг энергитэй, бусдыг урамшуулж чаддаг хүмүүс урлагийн тоглолт, сайн дурын үйл ажиллагаанд уригдаж, ашгийн бус байгууллагын гишүүн болох өндөр магадлалтай байдаг гэнэ.

Төвөгтэй хүмүүстэй хамт байдаг7Эрүүл мэнддээ анхаардаггүй

Баячууд жил бүр нарийн мэргэжлийн эмчид үзүүлээд зогсохгүй өдөр тутамдаа идэвхитэй дасгал хөдөлгөөн хийж, зөв хооллон, буруу зуршилгүй амьдрахыг эрмэлздэг байна. Тэгвэл ядуусын ердөө хэдхэн хувь нь л эрүүл саруул байж гэмээнэ амжилтанд хүрнэ гэдгийг ухамсарладаг болох нь тогтоогджээ.

Эрүүл мэнддээ анхаардаггүй8Ажилдаа дургүй

Санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн эрхэмүүдийн 85% нь хийж буй ажилдаа чин сэтгэлээсээ дуртай болох нь ажиглагджээ. “Сарын цалин хаанаа ч хүрэхгүй юм даа” хэмээн бодох нь танд зөвхөн сөрөг зүйлсийг л авчрах бөгөөд ийм бодолтой байхад таны санхүүгийн байдал хэзээ ч дээрдэхгүй. Хэрэв та өөрийнхөө ажилдаа дургүй бол гомдоллож байхынхаа оронд өөр ажилд ороорой гэж зөвлөх байна.

Ажилдаа дургүй9Хувь тавилан байдагт итгэдэг

Баячууд жижиг зүйл дээр л хувь тавилан байдагт итгэдгээс биш томоохон асуудал дээр огт итгэдэггүй байна. Тэдний бодлоор хүний сайхан амьдрах эсэх нь зөвхөн тухайн хүнээс өөрөөс нь шалтгаалах аж. Тэгвэл ядуусын 90% нь өөрийнхөө тарчиг амьдралаа “Ийм л хувь тавилантай юм байлгүй” хэмээн хаацайлдаг бөгөөд амьдрал ахуйгаа дээрдүүлэхийн тулд ажиллаж хөдөлмөрлөе гэхийнхээ оронд мэрэгч төлөгчөөр явж, азын сугалаа худалдаж авдаг гэнэ шүү.

Хувь тавилан байдагт итгэдэг10Хэт үрэлгэн зантай

Ядуу хүмүүс олсоноосоо ихийг үрдэг муу талтай. Бүр боломжгүй мөртлөө л өр зээл тавьж байгаад үнэтэй утас, машин авч орхино гээч. Тэгвэл баячууд орлогоо дараах байдлаар зарцуулдаг байна.

20% – Хадгаламжийн данс
25% – Байрны мөнгө
15% – Хоол хүнс
10% – Зугаа цэнгэл
5% – Машины зардал
Харин үлдсэн мөнгийг нь яаралтай үед хэрэглэх зорилгоор үрэлгүй хадгалдаг аж.

Хэт үрэлгэн зантай

Хэт үрэлгэн зантай

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу