ЖҮЖИГЧИН Б.АНХБАЯРТАЙ ХАЙРЫН РОМАНС ҮҮСГЭСЭН Ч УДАЛГҮЙ САЛСАН ҮҮЛЭН ҮСТ Б.МИШЭЭЛИЙН ШИНЭХЭН АМЬДРАЛ

С1” телевизийн “Шоубиз” нэвтрүүлгээр олонд танигдсан жүжигчин Б.Анхбаяр олон талын авьяастай, дэндүү гэмээр адтай нөхөр гэлцдэг

 

Хоёр ч уран сайхны кино хийгээд амжсан тэрбээр шоу нэвтрүүлэг хөтлөн, рекламд сурталчилгаанд тоглохын сацуу хошин урлагийн отгон хамтлаг болох “Эмоци” продакшинд харьяалагддаг. Эрээ цээргүй гэмээр этгээд хошин яриа, аманцар байдал нь түүний имиж болдог бөгөөд олны танил охид бүсгүйчүүдтэй хамт энд тэнд зургаа даруулахдаа тун ч сурамгай билээ

Холбоотой Зураг

Харин хувийн амьдралынхаа талаар тэр бүр олонд дэлгээд байдаггүй хөтлөгч залуу маань хоёр жилийн өмнөхөн жүжигчин Э.Мишээлтэй үерхэж байсан билээ. Өөрөөсөө арван насаар дүүмэд найз бүсгүйгээ ихэд халамжлах дуртай түүний романтик болзооны талаарх мэдээлэл олонд хүрээд удалгүй замхарсан түүхтэй

 

Олны танил хосуудын богинохон хугацаанд өрнөсөн дурлалын харилцаанд хэдийнэ цэг тавигдсан тухай жүжигчин Анхаа анхлан ам нээж “NB & Sally” шоу нэвтрүүлэгт оролцох үедээ “Надад найз бүсгүй байхгүй. Би ганцаараа хүн” гэж хээвнэг хэлж суусан нь бий.

ЖҮЖИГЧИН Б.АНХБАЯРТАЙ Б.МИШЭЭЛИЙН ШИНЭХЭН АМЬДРАЛ зурган илэрцүүд

Сүүлийн үед гарч буй нэлээд хэдэн киноны гол дүрд тоглосон царайлаг жүжигчин бүсгүй Э.Мишээл чухам юуны учир ийнхүү түүнээс нүүр буруулсан болохоо чамгүй нууцалсан ч эцэст нь “Надад элдэв зан байхгүй, ноён нуруутай эр хүн л таалагддаг” хэмээн ярилцлага өгч экс амрагаа ичээсэн байдаг.

Холбоотой Зураг

Тэгвэл өөрийн хүсэн хүлээсэн жинхэнэ эр хүнтэйгээ төд удалгүй учирч, өнгөрсөн жил хурим найраа хийсэн жүжигчин Э.Мишээл хөөрхөн хүүгийн ээж болоод хэдэн сарын нүүрийг үзэж байгаа билээ.

Холбоотой Зураг

Нүдэнд дулаахан, цэвэрхэн, хөөрхөн гэсэн үнэлгээг кино сонирхогчдоос авсан энэ бүсгүй урлагийн ертөнцөд ёстой л “гэрлийн хурд”-аар гарч ирсэн. Залуу насандаа хичээл ном, ажил хөдөлмөрийг зэрэгцүүлэн завгүй хөдөлмөрлөж явсан нь түүний хувийн зохион байгуулалт сайтайн нэг илрэл. Жүжигчин Б.Мишээл өсвөр насандаа газрын теннисээр удаа дараалан улсын аварга болж байсан бахдам амжилт түүнд бий. Харин залуу уран бүтээлч маань өөрийн итгэл сэтгэл нийлсэн аз жаргалтай амьдралын ханиа олж хуримаа хоёр жилийн өмнө хийсэн билээ.

ЖҮЖИГЧИН Б.АНХБАЯРТАЙ Б.МИШЭЭЛИЙН ШИНЭХЭН АМЬДРАЛ зурган илэрцүүд

Түүний хайрын тухай бодол “Хүнд хайртай болоод хүнээр хайрлуулаад, хайрлана гэдэг зүрх сэтгэлээс гардаг маш сонин мэдрэмж. Яг тэр мэдрэмжийг юутай ч зүйрлүүлж чадахгүй. Эмэгтэй хүнийг хүндэлдэг бас халамжтай, чин үнэнчээр зүрх сэтгэлээсээ хайрладаг байвал цаанаасаа хайр мэдрэгддэг шүү дээ. Жүжигчин хүмүүс чинь хүнийг нүдээр нь уншчихдаг гэдэг шүү дээ. Яг тэрэнтэй адилхан чин үнэнч байна уу эсвэл зуурдынх уу гэдгийг би тэр хүний нүднээс олж харж чаддаг” хэмээж байсан нь саяхан.

Холбоотой Зураг

 

Жүжигчин Б.Мишээл сүүлд өгсөн ярилцлагатаа: Би цензуртай, даруухан эмэгтэй…

Жүжигчин Мишээлийн “Учрал” уран сайхны кинонд бүтээсэн дүрийн талаар яриагаа эхлэе.

Энэ кинонд наяад оны эмэгтэйн дүрийг бүтээсэн. Тухайн үеийн хүмүүсийн ахуй амьдрал, зан төлвийг харуулахад ихээхэн анхаарсан. Мөн хэдийгээр өөрөө хүүхэд төрүүлж үзээгүй ч гэсэн амаржиж байгаа эхийн дүрийг бүтээсэн байгаа. Тиймдээ ч надаас нэлээн ур чадвар шаардсан, өмнөх дүрүүдээс онцлогтой дүр байлаа.

Холбоотой Зураг

Амаржиж байгаа эхийн дүрийг бүтээсэн сэтгэгдэлээсээ хуваалцаач?

Ер нь их хэцүү мөртлөө сайхан мэдрэмж төрдөг юм билээ. Ямар ч байсан маш их өвдөнө гэдгийг нь л мэдэж байгаа болохоос, яг яаж өвддөгийг нь мэдэхгүй болохоор хэцүү. Гэхдээ зураг авалтын өмнө энэ талаар судалгаа хийж, өөрөө ч их хичээсэн. Магадгүй бүсгүй хүн л учраас цаанаасаа төрлөх зөн совин байдаг байх. Тухайн үед өөрийгөө хүүхэд төрүүлэх гэж байна гээд мэдрэхэд өөрийн эрхгүй нүднээс нулимс гараад эхэлсэн дээ. Бүтээж байсан хамгийн хэцүү дүр чинь юу байв? “Давхар цохилт” уран сайхны киноны Ундрамын дүр юм болов уу. Ундрам гээд сэтгүүлч охин надаас тэс өөр, чөлөөтэй, “галзуу” дүр байсан учраас өөрийгөө нэлээн задалж, нээх хэрэгтэй болсон. Хэдийгээр бүтээхэд хэцүү дүр байсан ч тэр тусмаа илүү олон зүйл сурч авсан.

 

Тэгвэл өөрөө амьдрал дээрээ их даруухан байх нь ээ?

Яг тийм дуугүй, ноомой биш. Эмэгтэй хүний хувьд цензуртай, даруухан эмэгтэй ч гэсэн үргэлж инээж явдаг, сэргэлэн талдаа гэж өөрийгөө боддог. Энэ киноноос ойлгож авах хамгийн чухал зүйл юу вэ? “Учрал” уран сайхны кино их олон хүнд хүлээлт үүсгээд байгаа. Эргэн тойрныхон, найзууд маань ч гэсэн их гоё кино болсон байх гээд яриад байна лээ. Кино маань үе үеийнхний хайр дурлалыг харуулсан. Тиймээс энэ киног үзсэн хүн болгон кино театрын танхимаас ямарваа нэг зүйлийг ухаарч, мэдэрч гарах байх гэж бодож байна.

Мишээл өөрийн хайртайгаа учирсан уу?

Учирсаан./инээв/

 

Хайртай хүнийхээ хамгийн сайхан зан чанараас нэрлээч?

Ер нь их байгаагаараа, энгийн. Миний мэргэжлийг ойлгож, хүндэлдэгт нь дуртай.

Хайртайгаа учирсан учралаасаа хуваалцаач? Найзаар маань дамжуулан анх танилцаж байсан. Амьдрал аяндаа л хэн нь хэн бэ гэдгийг гэдгийг хэлээд өгөх учраас хоёр биендээ таалагдаж л байвал заавал нэгнийгээ сориж урт хугацааг туулах шаардлагагүй. Үнэхээр нэгэндээ хайртай л бол богино хугацаанд ч гэсэн бие биенээ таниж мэдэх боломж байдаг гэж боддог.

Хайрыг тодорхойлбол, юутай зүйрлэх вэ? Халуун, хайлсан шоколадтай зүйрлэнэ. Уурлаж бухимдсан үедээ шоколад идвэл тайвширдаг. Харин ихдүүлбэл бялуурч, хордлогонд ордогтой адил сайхан хайрыг буруу ашиглавал мөн л таагүй үр дүнд хүрнэ. Хэрвээ таны цээжинд зүрх гэдэг зүйл цохилж л байвал та хүнийг хайрлах, хүнээс хайр хүртэх бүрэн эрхтэй.

Эх Сурвалж BESTOFADVICE.COM

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу