ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГҮҮД САР ШИНЭЭР 24 ЦАГ АЖИЛЛАНА

Цагаан сарын баярын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагууд ямар цагийн хуваарийн дагуу ажиллах талаар ЭМЯ, Эмнэлгийн Тусламжийн Газрын даргын үүрэг гүйцэтгэгч Я.Амаржаргал мэдээлэл хийлээ.

"Улсын хэмжээний болон дүүргийн нэгдсэн эмнэлгүүд хоёрдугаар сарын 16-18-ны өдрүүдэд 24 цагаар ажиллах юм байна. Харин шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төв 10:00-16:00 цаг хүртэл ажиллах бол нийслэл дэх өрхийн 130 эрүүл мэндийн төв 10:00-16:00 цаг хүртэл ажиллах хуваарь гарчээ.

Харин Эрүүл мэндийн яам, нийслэлийн эрүүл мэндийн газарт хариуцлагатай жижүүр 3 цагаар ажиллана хэмээн салбарын яамнаас мэдэгдлээ.

Мөн сар шинээр хоолны хордлогоос болгоомжлох, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, хөдөө орон нутагт төрөх дөхсөн эмэгтэйчүүд төрөх тасагт очих, настай хүмүүс даралт ихсэхээс сэргийлэх зөвлөмжийг өгөв.

Б.Заяа

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу