Орон нутгийн сурагчид долоо хоног амарна

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд энэ сарын 6-нд сурагчдын амралтад өөрчлөлт оруулах шийдвэр гаргасан билээ. Тиймээс сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан сурагчдын амралтын хуваарийг хүснэгтээр танилцуулж байна.

Энэ удаа хөдөө орон нутгийн сурагчдыг нэг долоо хоног, мал төллөх үеэр хоёр долоо хоног амраах шийдвэр гаргажээ. Мөн сурагчдын зуны амралт эхлэх хугацааг долоо хоногоор хойшлуулахаар шийдвэрлэсэн байна.  Аймаг, сум, тосгон, багийн сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын III улирлын амралт гуравдугаар сарын 26-наас дөрөвдүгээр сарын 08-ны өдрийг дуустал, Нийслэлийн сурагчдын бага, дунд, ахлах ангийн амралтыг гуравдугаар сарын 22-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 1-нийг дуустал амраахаар шийдвэрлэжээ.

Б.Туул

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу